No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Оюунгэрэл: Томуу төст өвчний үед хатгаа болж хүндрэх эрсдэлтэй

Д.Оюунгэрэл: Томуу төст өвчний үед хатгаа болж хүндрэх эрсдэлтэй

-

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл томуу өвчний талаар мэдээлэл өглөө.

Томуу болон томуу төст гээд 2 төрлийн өвчлөл байгааг хүмүүс тэр бүр сайн ойлголтгүй байдаг. Та ялгааг нь тодруулж хэлж өгнө үү?

Томуу, томуу төст өвчнийг үүсгэж буй вирус нь ялгаатай. Ер нь эмнэлзүйн эхний шинж тэмдэг ханиалгах, халуурах, ядарч сульдах, гээд ижилхэн байдаг болохоор томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг.

Вирусийн өөрийнх нь онцлогоос хамаараад яг аль эрхтэнг гэмтээж байна, ямар хүндрэл үүсгэж байна гэдгээр нь ялгаж болно. Томуугийн хувьд A, B, C гэсэн гурван хэв шинжтэй бөгөөд A, B нь улирлын шинж чанартай байдаг. Томуу төст өвчний үед нусгайрах, жихүүцэх, ядрах сульдах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрдэг хэдий ч, бага насны хүүхдүүдэд уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байдаг. Томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчин томуу төсттэй харьцуулахад илүү хүнд, хурц хэлбэрээр явдаг.

Томуу, томуу төст өвчний үед иргэд дур мэдэн эм тариа хэрэглэх хандлага их байдаг.  Энэ талаар зөвлөгөө өгнө үү?

Томуу, томуу төст өвчний 90-95 хувь нь вирүсээр үүсгэгддэг. Иргэд ихэвчлэн дур мэдэн антибиотик хэрэглэх нь элбэг байдаг бөгөөд энэ нь хүүхдэд эргээд маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс аль болох эмчийн зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь антибиотикт тэсвэртэй болох өндөр эрсдэлтэй.

Томуугийн улирал  эхлэхээр олон түвшинд халдварын тархалтыг үнэлж мэдээлэл өгдөг. Энэ талаар мэдээлэл өгөөч та?

2018 оноос эхлээд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгж нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Улирлын томуу болон томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө бид амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний үзлэгийн эзлэх хувиар нь томуу, томуу төст өвчний тархалтыг ангилж, хариу арга хэмжээг төлөвлөн ажилладаг байсан. 2020 оноос эхлэн ЭМС-ын тушаалаар томуу, томуу төст өвчний идэвхжлийг  5 төвшинд хувааж үздэг болсон. Улирал хоорондын үе, идэвхжлийн үе, алаг цоог дэгдэлтийн үе, улсын хэмжээний дэгдэлт, тахал тархалт гэж 5 төвшинд хувааж байгаа.  Улирал хоорондын үе гэдэг нь  өвчлөл байна гэхдээ хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр бүртгэгдээгүй үеийг хэлдэг. Идэвхжилтийн үе нь тархалт нэмэгдэж байна ер нь дэгдэлт хэлбэрээр өвчлөл бүртгэгдэж эхэлж байгаа үеийг хэлдэг. Алаг цог дэгдэлтийн үед голомтот халдварууд бүртгэгдэж байгааг илэрхийлэх бол улсын хэмжээний буюу аймгийн хэмжээний дэгдэлт гэдэг нь хүн амын дунд халдварын тархалт нилээд өндөр төвшинд байгааг илэрхийлж байгааг хэлдэг. Тахал тархалтын үе нь 5-7 жилд нэг тохиолддог. Одоо энэ төвшинд арай хүрээгүй байна.

ХӨСҮТийн албан ёсны сайтаас авав.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

трэнд