No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх доод хугацаа 20 жилийг жил...

Хэн юу хэлэв: Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх доод хугацаа 20 жилийг жил тутам 3 сараар нэмсэн

-

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход анхаарах зүйлсийн талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл өглөө.

С.Лхагвадорж: Даатгуулагч 21 жилээс багагүй хугацаанд НДШ төлсөн бол 55, 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадорж: Даатгуулагч хөдөлмөрийн чадвартай байх үедээ урьдчилж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаагаар төлдөг. Өөрөөр хэлбэл өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдах, тухайн даатгуулагч нас барсан тохиолдолд түүний ар гэрт байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас сар болгон олон жилийн хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар буцаан олгож байгаа мөнгөн төлбөрийн харилцааг тэтгэврийн даатгал гэж нэрлээд байгаа юм.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хувьд нас, НДШ төлсөн хугацаа чухал байдаг. НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд, өөрийн хүсэлтээр 55, 60 настайдаа буюу нас нэмэгдүүлэхгүйгээр тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүмүүст зориулсан заалт байгаа. Даатгуулагч 21 жилээс багагүй хугацаанд НДШ төлсөн бол 55, 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй. Мөн 21 жил хүрээгүй эсвэл тэтгэвэр тогтоолгохоо азнаж байгаа хүмүүсийн хувьд насаа нэмэгдүүлээд гаргах боломжтой.

Тэтгэврийн нас нь болчихсон хүмүүс урьдчилаад нийгмийн  даатгалын байгууллагад ирээд бичиг баримтаа үзүүлээд, хянуулаарай гэж хэлье. Даатгуулагчийн нийт тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 1995 оноос өмнө улс, хувийн байгууллагад ажилласан хугацаа орж тооцогддог тул тухай үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр шаардлагатай. Мөн 1995 оноос хойших дэвтэр шаардлагатай. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, шаардлага хангахгүй бол ажилд авсан, чөлөөлсөн тушаалын архивын лавлагаа хэрэгтэй. Хэрэв тухайн иргэний ажиллаж байсан тушаал шийдвэр олдохгүй бол ажилласан байдлыг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргуулж болно.

Г.Элбэгзаяа: Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх доод хугацаа болох 20 жилийг жил тутам 3 сараар нэмэгдүүлсэн

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Тэтгэврийн даатгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Элбэгзаяа: Өндөр насны тэтгэвэрийг тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, цалин, хөлсөнд суурилсан болон төлсөн шимтгэлд суурилсан гэсэн хоёр аргачлалаар тогтоон аль өндөр байх хувилбараар нь тэтгэвэрийг тогтоож байна.

Шимтгэл төлсөн хугацаа, цалин хөлсөнд суурилсан аргаар гэдэг нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн хамгийн өндөр долоон жилийн цалин хөлсний дунджаас 20 жилд 45 хувь, 20-иос илүү жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлэх замаар тэтгэврийг тогтоож байна. Харин төлсөн шимтгэлд суурилсан гэдэг нь тухайн даатгуулагчийн амьдралынхаа туршид тэтгэвэрийн даатгалын санд төлсөн шимтгэл болон түүнд жил бүр тооцсон хүүгийн нийлбэр болох нэрийн дансанд тооцогдсон үлдэгдлээс нь тэтгэвэр авах дундаж хугацаагаар тооцон гаргах замаар тэтгэвэр тогтооно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017, 2018 онуудад оруулсан өөрчлөлтөөр хэвийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтооход тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх доод хугацаа болох 20 жилийг жил тутам 3 сараар нэмэгдүүлсэн. Хэрэв тухайн жилийн шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаанд хүрээгүй бол нас нь гурван сараар нэмэгдэж байгаа. Жишээлбэл 2020 онд даатгуулагч 20 жил есөн сараас доошгүй шимтгэл төлсөн бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа л тэтгэврээ тогтоолгоно. Харин энэ онд 20 жил 9 сар төлөөгүй хүмүүсийн даатгуулагчийн хувьд нас нь эрэгтэй 60 нас 9 сар, эмэгтэй 55 нас 9 сар хүрээд тэтгэвэр тогтоолгож байна. Тэтгэвэрийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн болон олон хүүхэд төрүүлсэн эхийн, малчны, урлагийн зэрэг нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нас өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд