No menu items!
HomeЗөвлөгөөЦэвэршилтийн үед нойргүйдэх, ой санамж болон төвлөрөх чадвар муудах шинж илэрдэг

Цэвэршилтийн үед нойргүйдэх, ой санамж болон төвлөрөх чадвар муудах шинж илэрдэг

-

Геронтологийн үндэсний төвөөс цэвэршилтийн үеийн шинж тэмдгийн талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

Цэвэршилт явагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Тогтворгүй сарын тэмдэг

Цэвэршилт явагдаж эхэлснийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал юм. Жишээлбэл зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг нь хэвийн хэмжээнээс хэт их эсвэл хэт бага ирэх бөгөөд мөчлөг нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилдэг. Эсвэл сарын тэмдэг алгасах нь ч бий.

Гэнэт халуун оргих

Цэвэршилтийн үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж тэмдэг бол нүүр болон биеийн бусад хэсгүүд огцом халуун оргих мэт мэдрэмж юм. Энэ үеэр гэнэт халуун оргиж, заримдаа нүүр улайж, биеийн халуун нэмэгдэн, хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсэж, хэм алдагдан бүр даарах нь ч бий.

Нойргүйдэх

Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойргүйдэл юм. Тухайлбал шөнө дунд халуун оргих мэдрэмж төрснөөр, тайван нойрсоход нь саад болдог гэдгийг Америкийн “National Sleep Foundation” ТББ мэдээлжээ.

Толгой өвдөх

Цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлзсэнээс болж толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

Ой санамж болон төвлөрөх чадвар муудах

Анагаах ухааны сэтгүүлийн хийсэн судалгаанд эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэж дурджээ. Цэвэршилтийн үед эстрогений түвшин багасдаг тул ой санамж, төвлөрөх чадвар муудах шалтгаан болдог байна. Үүнээс гадна, эстрогений хэмжээ багассанаас үүдэн үтрээний хуурайшилт явагддаг аж. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан дээрх шинж тэмдгүүд янз бүрээр (хүчтэй эсвэл сул) илэрдэг байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд