No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЛ.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх...

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь хэм алдагдал үүсэх шалтгаан болдог

-

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар өчигдөр Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. Энэ үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр “Эрүүл хүн дасгал, хөдөлгөөн хийхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад шууд хийж болно. Харин зүрхний архаг дутагдалтай, зүрх томорсон хүмүүс жингээ хасахын тулд дасгал хөдөлгөөн хийхдээ анхаарах хэрэгтэй. Учир нь биедээ хэт ачаалал авч, зүрх судасны эмгэгээ хүндрүүлэх тохиолдол гарах нь бий.

Зүрх судасны өвчтэй, жингийн илүүдэлтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний шигдээс болох, амь насанд аюултай хэм алдагдал үүсэх шалтгаан болж байдаг.

Хэрвээ зүрх судасны эмгэгтэй бол хөдөлгөөн засалчид үзүүлээд биедээ ямар хэмжээний ачаалал авах вэ гэдгээ зүрхний ачааллын бичлэгт орж тодорхойлуулна. Өөрөөр хэлбэл, эмчийн зөвлөсний дагуу дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Түүнээс биш дур мэдэн дасгал хөдөлгөөн хийж, ийм хэмжээний калори шатаана гэсэн ойлголт байхгүй.

Жишээлбэл, зүрхний хавхлагын гажигтай тохиолдолд ачааллаа тохируулж ямар дасгал хөдөлгөөн хийх вэ, хүчний дасгал хийх үү, хурдны дасгал хийх үү гэдгийг тодорхойлуулах нь чухал. Цусан хангамжийн дутагдалтай, титэм судасны эмгэгтэй тохиолдолд ачааллыг яаж өгөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Эмчийн хяналтад зүрхний ачаалал даах чадварыг тодорхойлуулдаг.

Мөн хоолны калорийг зохицуулна. Зүрхний эмгэгтэй хүмүүс нэг дор их идэж болохгүй. Бага багаар ойрхон иднэ.” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд