No menu items!
HomeХэн юу хэлэвД.Тогтохсүрэн: Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн

Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн

-

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд мөнгө тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. 

Энэ талаар тэрбээр “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнийг л АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Би хууль зөрчөөгүй. Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Нуугаад байх юм байхгүй.

Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. 

АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд