No menu items!
HomeЗөвлөгөөНЭМҮТ: А аминдэм дутагдахад өсөлт хөгжил, ясжих үйл явц саатаж, нүд хуурайшдаг

НЭМҮТ: А аминдэм дутагдахад өсөлт хөгжил, ясжих үйл явц саатаж, нүд хуурайшдаг

-

А аминдэм дутагдахад өсөлт хөгжил, ясжих үйл явц саатах ба харанхуйд харахгүй болох, үдшийн харалган, нүд хуурайшилт, кератомаляци, цаашлаад хараагүй болох ч эрсдэл үүсдэг хэмээн НЭМҮТ-өөс санууллаа. Тиймээс улаан – шар өнгийн хүнсний ногоог элбэг хэрэглэхийг зөвлөжээ.

Түүнчлэн, А аминдэм бол байгалийн гаралтай олон төрлийн хоол хүнсэнд байдаг өөхөнд уусдаг антиоксидант, витамин бөгөөд холын хараа, нөхөн үржихүй, дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн зүрх, бөөр, уушиг гэх мэт амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. А аминдэм нь  шувуу, загасны мах, өндөг гэх мэт амьтны гаралтай бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны гаралтай гэж 2 хуваагддаг.

Энэ нь шинэ эд эсийг бий болоход гол нөлөө үзүүлдэг тул эрүүл арьс, үс ургалтад маш чухал үүрэгтэй. Үс бол биеийн хамгийн хурдан ургадаг эд бөгөөд зарим судалгаагаар А аминдэмийн дутагдал нь үс унахад хүргэдэг болохыг тогтоожээ. Үүгээр зогсохгүй тэжээллэг бодис нь хуйханд тос үйлдвэрлэхэд тусалдаг бөгөөд энэ нь уутанцрийг чийгтэй байлгаж, үс нь бат бэх, эрүүл ургахад нөлөөлдөг байна.  Мөн түүнчлэн А аминдэм нь арьсны шинэ эс бий болгох, засахад шаардлагатай байдаг. Судалгаагаар А аминдэм нь экзем гэх мэт арьсны архаг өвчин болон арьсны үрэвсэлтэй тэмцэхэд тусалдаг болохыг харуулж байна.

А аминдэм агуулсан эмийг экземийн хуурай, даргар арьсыг эмчлэх үр дүнтэй эмчилгээ гэдгийг хэд хэдэн судалгаа харуулсан бөгөөд  уг эм нь экземийн шинж тэмдгийг 53 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд