No menu items!
HomeСонин хачин36 хөзрөөр хувь тавилангаа мэдэх орос МЭРГЭ

36 хөзрөөр хувь тавилангаа мэдэх орос МЭРГЭ

-

Шинэ хөзөр аваад сайтар хольсны дараа зүүн гараараа тасла. Тэгээд хөзрөө гурав гурваар гаргаж өөрийнхөө хөзрийг хайж ол. Гоонь хүмүүс дөрвөлжингийн хатан, эсвэл ноёныг, гэрлэгсэд бундангийн хатан, эсвэл ноёныг, нас ахимаг хүмүүс цэцгийн хатан, эсвэл ноёныг сонгоно. Сугалсан гурвалууд дундаас өөрийнхөө хөзрийг олмогцоо нөгөө хоёрыг нь анхааралтай ажигла. Үүний дараа өөрийнхөө хөзрийг ширээн дээр тавиад, хөзрөө дахин холихдоо “Юу тохиолдох вэ?” гэж шившээд нэгийг сугалан өөрийнхөө хөзөр дээр буюу зүрхэн тушаагаа тавина. Энэ бол таны зүрх сэтгэлийг илэрхйипэх хамгийн чухал хөзөр юм. Зурган хөзрүүд бүгд л таныг санасан, эсвэл тантай уулзахыг хүссэн хүмүүсийг илэрхийлнэ. 

Боолууд — Сэтгэл зовоож байгаа зүйлс.

Гилийн хатан – Гуниг гутрал. Гилийн найм, ес – Өвчим зовлон. Гилийн долоо -таагүй явдал. Гилийн зургаа — Алдагдал, эсвэл эд зүйлээ гээх, хулгайд алдах.

Дундаа ганцхан тэмдэг бүхий цэцэг, гилүүд (долоо, ес, тамга) үзүүр талаараа дээш харсан байвап таагүй нөлөөтэй. Энэ тохиолдолд долоо, ес нь нулимс, цэцгийн тамга – азгүйтэл, гилийн тамга — таагүй явдлууд. Харин тэдгээр нь үзүүрээрээ доошоо харсан байвал жижиг сажиг таагүй явдлыг иптгэнэ.

Зүрхэн тушаа дөрвөлжингийн тамга таарвал захидал, харин бундангийн тамга бол мэдээ, илгээмж. Дөрвөлжингийн ес, арав нь ашиг хонжоо, мөнгө. Бундангийн ес, арав байвал сэтгэл хангалуун байна.

Ийнхүү зүрхний хөзрөө сонгосны дараа та бусад хөзрүүдээ авч, өөрийн хөзрийн толгой хэсэгт дөрөвний нэгийг нь, хөлд нь, мөн зүүн баруун талд нь адил хэмжээгээр хувааж тавь. Үүний дараа толгойд тавьсан хөзрүүдийг авч, хамгийн дээд талын хоёрыг нь дээш харуулан толгойдоо үлдээнэ. Бусдыг нь хажуу тийш нь авна. Хөлд байгаа хэсгээс хамгийн дээд талын хоерыг авч мөн адил тавих ба үлдсэн хэсгийг нь толгойн хэсгээс үлдсэн хөзөртэй нийлүүлнэ. Энэ мэтчилэн баруун зүүн талын хэсгүүдээс ч хоёр хоёр хөзөр нээнэ. Үүний дараа үлдсэн хэсэг хөзрөөс хамгийн дээрээс нь авч зүүн доод өнцөг, зүүн дээд өнцөг, баруун дээд өнцөг, баруун доод өнцөгт байрлуулна. Үлдсэн хөзрөө сайтар хольсны дараа эхний гурвыг нь хажуу тийш нь хурааж, дөрөвдэхийг нь зүрхэн хөзөр дээр тавьж, үлдэгдэл хөзрийг дуустал ийн үйпдэнэ. Хэрвээ та хуваарилалтаа зөв хийсэн бол өөрийн хөзөр дээр тань зүрхний хөзөртэй нийлээд таван хөзөр байх естой.

Ингээд хөзрөө тайлна. Нэн тэргүүнд зүрхэн дээрх хөзрүүдээ авч харна. Тэд таны ойрын ирээдүйн талаар ярина. Хэрвээ олон гил байвал таагүй явдлууд хүлээж байна. Бундан олон байвал сайны тэмдэг.

Толгой дээрх хоёр хөзөр, баруун талын гурван хөзөр нь ойрын ирээдүйг илтгэхэд хөл доорх хоёр нь одоо байгаа болон өнгөрснийг заана. Хэрвээ энд таагүй хөзрүүд байрласан бол удахгүй таны амьдралаас явах тул баярлах хэрэгтэй. Харин хөл доор байгаа хөзөр нь таны ойр дотны хүн байвал муу, тэр хүн таны амьдралаас удахгүй явна гэсэн үг. Зүүн дээд өнцөгт байгаа хоёр хөзөр таны одоогийн амьдрал, зүүн талын хоёр хөзөр өнгөрсөн болон одоогийн амьдрал, зүүн доод өнцөгт буй хоёр хөзөр нь таны холын ирээдүй юм.

Хэрвээ бундангийн ес буусан байвал хайр дурлалд аз хийморьтой байна. Дөрвөлжингийн ес бол ихээхэн мөнгөтэй болно. Харин гилийн ес нь бүтэлгүйтэл.

Тамганууд — Ихэнхдээ цаг хугацааг заана. Хэрвээ аль нэг нь таны хөзрийн баруун талд байвал өдрийн цагийг заана. Харин зүүн доод хэсэгт байвал жилийн улирлыг заана. Дөрвөн тамга, дөрвөн ес зэрэг буувал ойрын үед таныг томоохон аз хүлээж байна гэсэн үг. Харин эдгээр дөрвөлийн аль нэг нь буувал хүсэл биелэхийг илтгэж байгаа хэрэг. Дөрвөн ноён нь ажил хэрэг бүтэмжтэй, өөдрөг байгааг илтгэнэ. Дөрвөн хатан болохоор хов жив, хэл ам гарахын тэмдэг. Дөрвөн боол нь зах замбараагүй их ажлыг илтгэнэ. Дөрвөн арав нь хүсэл биелэхийн илрэл, ерөнхийдөө аравтууд бол ажип хэргийн хөзрүүд юм. Аравт олон буух тусам ажип хэрэг бүтэмжтэй байна гэсэн үг. Дөрвөн ес болохоор гайхашрал, эргэлзээ тээнэгэлзлийг илтгэнэ.

5.Хөзрийн ерөнхий тайлал

Дөрвөлжин

Ноён – Залуу хархүү, янаг амрагийн болзоо, аятай хүнтэй танилцах, гоонь эр. Дөрвөлжингийн аравтай хамт бол шинэ танил буюу сүйт хархүүгээс дэмжлэг ирнэ. Дөрвөлжингүүдтэй бол хүсэл заавал биелнэ. Бундангуудтай бол баяр баясгалан, амьдрал нь өөрчлөгдөх. 

Хатан – Залуу бүсгүй, үнэнч бус эмэгтэй, зарц бүсгүй. Дөрвөлжингийн боол болон гилийн аравтай хамт бол таагүй зочин ирнэ. Бундангийн естэй бол эмэгтэй хүн мэргэлүүлж байгаа бол сайн, эрэгтэй хүнд бол хулгайд өртөнө.

Боол – Эрэгтэй хүүхэд, элч, итгэлтэй хүн, сайн мэдээ. Харин дөрвөлжингийн ноёнтой бол тэр хүний бодол санаа. Гилийн долоо болон аль нэг ноёны хамт баян хүн, наймаачин, эсвэл зальжин хуурамч этгээд. Дөрвөлжингийн долоо болон есийн хамт бол дайсагнагч этгээд, хууртаж мэхлэгдэх. Цэцгийн хатантай бол муугийн тэмдэг. Цэцгийн зургаатай бол ямар нэгэн эрэгтэй хүнтэй хамт, яаралтай явна. Мөнгө санхүүгийн асуудалд ашиг олно.

Арав – Мөнгө, бэлэг, болзоо. Дөрвөлжингийн хатан буюу ноёнтой бол таныг хэн нэгэн сонирхож байна гэсэн үг. Гилийн тамга хажууд нь байвал мөнгөнөөс болж хэрүүл шуугиан дэгдэх. Дөрвөлжингийн естэй хамт бол удахгүй мөнгөтэй болно. Дөрвөлжингийн наймтай хамт бол мөнгө авна, гэхдээ удаж байж. Дөрвөлжингийн долоотой бол мөнгө хөөцөлдвөл амжилттайбүтнэ. Дөрвөлжингийн зургаатай бол хүсэл бүрэн биелнэ, мөнгө. Баруун талд нь гилийн найм байвал мөнгөний хойноос хаашаа ч юм явна. Цэцгийн боолтой бол мөнгө санхүүгийн ажил бүтэмжтэй. Цэцгийн аравтай бол заавал мөнгө авна. Цэцгийн долоотой бол хөрөнгө өвлөнө. Цэцгийн естэй бол мөнгөний ажил олдоно.

Ес – Мөнгөний хөзөр. Дөрвөлжингийн хатан буюу ноёнтой хамт байвал хэн нэгэн танд дурлажээ. Баруун талд гилийн зургаа буувал мөнгө олохоор явна. Таагүй явдал азгүйтэл. Цэцгийн боолтой бол таагүй аяллаас зайлсхий. Дөрвөлжингийн аравтай бол удахгүй мөнгө авна. Дөрвөн ноён зэрэгцэн бууваас таатай яриа хөөрөө.

Найм – Мөнгөний тухай яриа хөөрөө, үзэн ядалт, сайхан зүүд, мөрөөдөл. Цэцгийн найм буюу цэцгийн зургаатай бол гал түймрийн талаарх мэдээ. Гилийн хатан буюу ноёнтой зэрэгцсэн байвал дайсны тань зүгээс цохилт өгнө. Бундангийн боолтой бол мөнгөний тухай яриа хөөрөө болно. Дөрвөлжингийн аравтай бол мөнгө олдох боловч мөдгүй. Дөрвөлжингийн долоотой бол эм хүнд мэхлэгдэх, тогтворгүй байдал.

Долоо – Баяр хөөр, үнэнч бус байдал, ажил хэрэг, ажил төрлийн уулзалт, худалдаа арилжаа, мөнгө санхүүгийн хэлцэл, аян зам, алт мөнгөн бэлэг сэлт. Дөрвөлжингийн хатантайбол дөрвөлжингийн хатны бодол санаа. Зурган хөзөртэй бол азтай тохиол. Гилийн аравтай бол гэнэтийн санал. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй холбоотоп ажил сайн.

Зургаа – Хамгийн их азтай хөзөр. Гилийн тамгын таагүй нөлөөг хүртэл саармагжуулна. Удахгүй аян замд гарах, баяр хөөртэй азтай байх, хүсэл биелэх, дөрвөлжингийн хатан буюу ноёны зам мөр. Гилийн ес буюу аравтай бол өвчин зовлон, тэр ч бүү хэл үхэл байж болзошгүй. Дөрвөлжингийн аравтай бол баяжих гэсэн таны хүсэл биелнэ. Гилийн естэй хамт бол үхэл. Дөрвөлжингийн долоотой бол гэр оронд таагүй байдал үүсэх.

Тамга – Үд дунд, зун цаг. Захиа, хэл сураг. Зурган хөзөртэй бол захидал харилцаатай ажилладаг хүн. Дөрвөлжингүүдтэй бол удахгүй мөнгөтэй болно. Бундангийн долоо, ес, аравтайЦэцэг буюу гилтэй бол удаан хүлээгдсэн мөч хойшлох, хий хоосон зүтгэл. Цэцгийн зургаатай бол үдшийн болзоо буюу яриа. Гилийн естэйБундангийн аравтай бол хайрын захиа. Гилийн арав зүүн талд нь байвал гунигтай мэдээ бүхий захиа. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй холбоотой захидал. бол баяртай мэдээ, эсвэл хайрын захиа. хамт буувал ойр дотны хүмүүс тань хуурч мэхлэнэ, танаас урвана.

Бундан

Ноён – Гэр бүлтэй хүн, гэнэтийн уулзалт, хэн нэгэн зочилж ирэх, баяртай мэдээ. Гил буюу дөрвөлжингийн хамт бол мөнгөтэй болно. Цэцэгтэй бол ажил хэрэг. Бундантай бол амжилтанд хүрнэ. 

Хатан – Гэрлэсэн эмэгтэй. Бундангийн зургаа буюу аравтай бол мэргэлүүлж байгаа хүн уйлахын тэмдэг. Бундангийн зургаа, арав, цэцгийн боолтой бол гэнэтийн баяр хөөр. Бундангийн аравтай бол найз нөхөр, бол эрчүүд хайр дурлалдаа амжилт олно.

Боол – Энгийн хүн, таагүй зочин, баяртай мэдээ сэлт, баяр хөөр. Бундангийн ноёнтойбол бундангийн ноёны бодол санаа. Бундагуудтай зэрэгцсэн бол амжилт. Бундангийн тамгатайЦэцгийн естэй бол аян зам. Дөрвөлжингийн естэй бол таагүй ярианаас зайлсхийж чадна. Бундангийн наймтай бол зүрх сэтгэлийн, дотны яриа. Дөрвөлжингийн наймтай бол мөнгөний ашиг сонирхлын талаарх яриа. Гилийн наймтай бол ойр дотны хүний өвчин зовлон, үхлийн талаарх таагүй мэдээ. Цэцгийн наймтай бол таагүй зочин. Хатан буюу ноёнтой бол зочин ирнэ. Цэцгийн долоотой бол удахгүй хүүтэй болно. бол таатай мэдээ, хайр сэтгэлээ илчлэх.

Арав – Хот суурин газар, зүрх сэтгэлд баяртай, хурим, эсвэл далай шиг их хайр. Хатантай зэрэгцсэн бол хайртай бүсгүй тань хайр сэтгэл, үнэнч зан. Ноёнтой бол хайртай хүний үнэнч чанар, хайр дурлал. Дөрвөлжингийн аравтай бол ойрын ирээдүйд мөнгөний ашигтай. Цэцгийн долоотой бол мэргэлүүлж байгаа хүн сонирхолтой байдалд орно. Бундангийн наймтайБундангийн долоотой бол болзоо, зовлон гутралаа мартах. Дөрвөлжингийн зургаатай бол айлд зочлон баярлах. Бундангийн естэй бол бүхнийг умартуулагч хайр, сэтгэл ханамж. Бундангийн ес, аль нэг ноён, хатантай бол хурим найр. Бундангийн зургаатай бол болзож баярлах. Цэцгийн естэй бол хайрт тань бүхнээ зориулна. Цэцгийн аравтай бол хайр дурлалд амжилт олох. Дөрвөлжингийн тамгатай бол хайр дурлалын буюу баяртай мэдээ бүхий захидал. бол хайртай бүсгүйтэйгээ болзоно. 

Ес – Хайрын захиа, гэнэтийн явдал. Ноёнтой хословол танд хэн нэгэн дурлажээ. Хатантай зэрэгцсэн бол мөн л танд дурласан байна. Бундангийн аравтай бол аз жаргалтай хайр дурлал. Бундангийн долоо эсвэл наймтай бол болзоо. Аль нэг зургаатай бол гэнэтийн учрал. Гилийн хатантай бол аз жаргал.

Найм – Зугаатай яриа, хангалуун байдал, холын зам. Бундангийн боолтой бол зүрх сэтгэлийн яриа. Бундангийн аравтай бол ганцаардал. Бундангийн естэй бол болзоо. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй болно, эсвэл өв залгана. Цэцгийн долоотой бол гэнэтиин аз.

Долоо – Баяр хөөр өөрчлөлт хувьсал, бундангийн хатны бодол санаа. Бундангийн аравтай бол таатай болзоо. Бундангийн естэй бол болзоо. Гилийн аравтай бол гэнэтийн санал. Дөрвөн ноён зэрэгцэн буувал зугаатай яриа.

Зургаа – Аялал ажил, төрөлд саад учрах. Бундангуудтай зэрэгцвэл хэн нэгэн хүндтэй хүнийд очих. Бундангийн аравтай бол аян зам, эсвэл зүрх сэтгэлийн учраа.

Тамга – Бэлэг, илгээмж, өглөө, нэрлэгсдийн гэр орон. Дөрвөлжингийн тамгатай бол баяртай захиа. Дөрвөлжингийн тамга, гилийн аравтай хословол гунигтай мэдээ бүхий захиа. Бундангийн боолтой бол таатай мэдээ. Гилийн естэй бол зугаа цэнгэл хөөх, болзох. Цэцгийн зургаатай бол болзоо, гудамжинд үдэш оройн цагаар хэн нэгэнтэй ярилцах.

Гил

Ноён – Буурьтай эр өөдгүй муу хүн, дайсан, өрсөлдөгч. Гилүүдтэй зэрэгцвэл сайны тэмдэг. Гилийн наймтай зэрэгцсэн бол удаан үргэлжлэх таагүй байдал, гуниг зовлон. Гилийн найм болон дөрвөлжингийн ноёнтой хамт буусан бол өгөөмөр сэтгэлтэн туслана. Цэцгүүдтэй бол замд учрах саад бэрхшээл, хорлол.

Хатан – Эмгэн, өөдгүй хорон эм, гуниг гутрал, хов жив, саад бэрхшээл, хэрүүл маргаан. Зурган хөзрүүдийн дунд байрласан бол тэдний хооронд хэрүүл уруул гарах. Таны өөрийн хөзрийн дэргэд байвал таагүй явдал, зовлон гутрал. Дөрвөлжингүүдтэй бол шунахай, атаач эм хайр дурлал буюу ажил хэрэгт саад болох. Бундангуудтай бол хайр дурлалын асуудалд ивээгч зөвлөх, ажил албанд тус дэм болох. Бундангийн естэй бол аз жаргал. Гилүүдтэй бол сайхан сэтгэлтэй эмгэн. Цэцгүүдтэй бол хорон санаат эм. Таны хөзрийн дэргэд цэцгийн долоо буюу гилийн естэй зэрэгцсэн бол таагүй мэдээ, зовлон гуниг.

Боол – Хэрүүл маргаан, зодоон нүдээн, муу хүн, энгийн иргэн, муу мэдээ, гилийн ноёны бодол санаа. Дөрвөлжингүүдтэй бол хуйвалдагч, хамтрагч, согтуу хүн. Бундангуудтай бол найз нөхөр. Гилүүдтэй бол үнэнч хамтрагч. Гилийн хатантай бол томоохон хэрүүл зодоон. Гилийн наймтай бол дурлалт хосуудын хоорондын томоохон зөрчилдөөн. Цэцгүүдтэй бол худалч,  ховч, атаач эр.

Арав – Хар эд зүйл өвчин, биелэшгүй төрөөдөл, азгүйтэл. Хатан буюу ноёнтой хамт буувал залүу хосын ор. Дөрвөлжингийн тамгатай хамт бол гунигтай захидал. Дөрвөлжингийн долоотой бол гэнэтийн санал. Бундангийн аравтай бол ихээхэн мөнгөн ашиг. Гилийн тамгатайГилийн ноён буюу хатантай хамт бол таныг хэн нэгэн сонирхож байна. Гилийн естэй хамт бол азгүй явдал. Гилийн наймтай хамт бол өвчин. Гилийн долоотой бол нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай гэнэтийн мэдээ. Цэцгийн аравтай бол гэнэтййн эдгэрэл. Цэцгийн естэй бол мөнгө санхүүгийн бэрхшээлтэй асуудалд орох. бол авна гэж бодоогүй мөнгөө авна.

Ес – Аян замд гарах найз нөхрөө алдах, үзүүр хэсгээрээ дээшээ харсан байвал хэрүүл маргаан нулимс. Дөрвөлжингийн тамгатай бол ойр дотныхон тань хуурч мэхлэнэ. Бундангийн тамгатай бол хэн нэгэнтэй ойртон дотносох, цагийг тааламжтай өнгөрөөх. Гилийн тамгатай бол өвчин. Цэцгийн тамгатай бол ашиг хонжоо, эсвэл алдагдал. Гилийн ноён буюу хатантайдурлал. Гилийн аравтай бол гэнэт мөнгөтэй болох. зэрэгцвэл хайр

Найм – Азгүйтэл, гуниг гутрал, яриа хөөрөө, өвчин зовлон. Бундангийн боолтой хамт бол ойр дотны хүн эсвэл танил талын өвчин буюу үхлийн тухай мэдээ. Хэрвээ долоо гилтэйбуусан бол энэ өдөр мэргэлэх хэрэггүй. Гилийн аравтай хамт бол өвчин. Цэцгийн долоотой бол хайрт тань урвана. Дөрвөн ноёны хамт бол зугаа цэнгэл, архидалт. хамт

Долоо – Гэнэтийн явдал, хууралт, хэрвээ үзүүрт хэсгээрээ дээшээ харсан байвал хэрүүл маргаан, найз нөхрөө алдах, нулимс, таны гэр орон. Дөрвөлжингийн боолтой бол баян хүнийг илтгэнэ. Дөрвөлжингийн зургаатай бол гэр оронд таагүй явдал болох. Гилийн ес болон зурган хөзөртэй хамт бол нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай мэдээ. Цэцгийн  боолтой хамт бол дайсан тань цохилт өгнө.

Зургаа – Холын зам, оройтсон аялал. Дөрвөлжингийн ес буюу арвын хамт бол мөнгөний хойноос аядлах. Дөрвөлжингийн долоо буюу наймтай хамт бол мөнгөний асуудалд санаа тавих. Бундангуудтай зэрэгцвэл хүндтэй дотны хүмүүстэйгээ учирна, аялна. Гилүүдтэй зэрэгцвэл зугаатай аялал. Цэцгүүдтэй зэрэгцвэл аян зам бүтэлгүй байна.

Тамга – Орой, шөнө, өвөл; алдагдал, гунигт мэдээ бүхий захиа; цохилт, айдас, таагүй явдал, харуусал. Дөрвөлжингийн аравтай зэрэгцсэн бол мөнгөнөөс болж маргалдах. Гилийн аравтай хамт бол гэнэт их мөнгө авна.

Цэцэг

Ноён – Цэргийн хүн, үнэнч нөхөр, яарч яваа найз. Цэцгүүдтэй хамт бол ойр дотны хүн, сүйт хархүү, нууц амраг, хань. Ихэнхдээ муу явдлыг зөгнөдөг. Цэцгийн тамгатай бол санасан хэрэг амжилттай хэрэгжинэ, хүсэл биелнэ. Цэцгийн боолтой хамт бол золгүй явдал.

Хатан – Буурьтай эмэгтэй, найз бүсгүй; хууль бус хүүхэд. Гилийн хатантай зэрэгцсэн бол таагүй нөхцөл байдал, шүүх, гэрлэлтээс үүдэх таагүй явдал.

Боол – Тусгай формтой хүн, найз, хамгаалагч. Дөрвөлжингийн аравтай бол мөнгө санхүүгийн асуудалд амжилт олох. Дөрвөлжингийн тамгатай хамт бол зовлон гутралтай үед туслаж дэмжих.

Арав – Өөрчлөлт. Дөрвөлжингийн аравтай бол зайлшгүй мөнгө авна. Бундангуудтай бол сугалаагаар их мөнгө хожих, аз шовойх. Бундангийн хатан буюу ноёнтой бол таныг хэн нэгэн сонирхож байна. Бундангийн аравтай бол хайр дурлалд амжилт олно. Гилийн аравтай хамт бол бие эрүүл саруул болох. Цэцгийн тамгатай бол юм сайн сайхан тийшээгээ өөрчлөгдөнө. Цэцгийн естэй хамт бол ойр дотныхонтойгоо цэнгэнэ. Цэцгийн ес, найм, долоогийн хамт бол хамгийн азтай хослолд тооцогддог.

Ес – Өв хөрөнгө, эргэлзээ. Дөрвөлжингүүдтэй бол мөнгө авах нь баталгаатай байдаг ба түүнийгээ зугаа цэнгэлд зарцуулж дуусгана. Бундагуудтай хамт бол харилцан дурлалцах. Цэцгийн арав, найм, долоогийн хамт бол азтай хослолуудын нэг юм.

Найм – Нулимс гутрал, ойр дотны хүний үхэл; зэвүүцэл. Бундангийн боолтой зэрэгцсэн бол алдагдлын тухай яриа хөөрөө. Бундангийн тамга болон цэцгийн долоогийн хамт бол азтай гэрлэлт, эсвэл хөрөнгө өвлөн авах. Цэцгийн тамгатай бол амжилт. Цэцгийн аравтай хамт бол удахгуй үл хөдлөх хөрөнгөтэй болох, өмч өвлөх, эд баялаг, аз жаргал. Цэцгийн долоотойзэрэгцсэн бол гэнэтийн аз завшаан.

Долоо – Ойрын аян, амжилтын тухай мэдээ, өв хөрөнгө. Цэцгийн тамгатай хамт бол хонжвор, ялалт. Цэцгийн аравтай хамт бол аз жаргал, эд баялаг.

Зургаа – Далайн зам, ашиггүй аялал; болзоо. Дөрвөлжингийн тамгатай хамт бол үд дундын уулзалт. Бундангийн тамгатай зэрэгцсэн байвал өглөөний болзоо. Гилийн тамгатай зэрэгцсэн бол шөнийн болзоо. Цэцгиин тамгатай бол үдшийн болзоо.

Тамга – Орой үдэш; намар цагт; хуурамч мэдээ; албан газар, амжилт. Бундангийн есийн хамт бол энхрий ялдам хайр. Гилийн есийн хамт бол сайны тухай мэдээг хурдан дуулах. Цэцгийн ноёнтой хамт бол санасан хэрэг амжилттай хэрэгжинэ, хүсэл хурдан биелнэ. Зурган хөзрүүдтэй зэрэгцвэл эм хүнээс бэлэг сэлт авах.

6.ХӨЗРӨӨР МЭРГЭЛЭХ ДҮРЭМ

Хөзрөөр мэргэлэхдээ тодорхой хэдэн дүрмийг баримтлах шаардлагатай.

1   .     Юуны түрүүнд мэргэлэх хөзөр нь зөвхөн мэргэнд зориулагдсан байх нь чухал. Өөр зориулалттай буюу тоглодог хөзөр нь мэргийг төөрүүлдэг, худал мэдээлдэг. Ихэвчлэн илүү зөв мэдээллийг өгөхөд тусалдаг “шалгагдсан” хөзрийг ашигладаг.

2   .     Мэргэлэхийн өмнө хөзрийг маш сайн холих хэрэгтэй. Өөрийгөө мэргэлж байгаа бол өөрийн зүүн гараар хөзрийг тасална, хэрэв өөр хүнийг мэргэлж байгаа бол тэр хүний зүүн гараар хөзрийг таслуулна.

3   .     Өдөрт нэг асуудлаар нэг л удаа мэргэлнэ. Хэрвээ хэд хэдэн удаа нэг асуултыг тавивал хөзөр баашилж худал хэлж эхэлдэг учраас асуусан асуултанд зөв хариулт авах боломжгүй болно.

4   .     Үл итгэгчдийн дэргэд мэргэлэхгүй байх нь чухал. Хэрвээ мэргэлүүлэгч мэргэнд итгэдэггүй бол хөзөр ч зөв мэдээлэл өгөхгүй.

МЭРГИЙН ЧИГЛЭЛ

1     .     Хүсэл

2     .     Ирээдүй, одоо, өнгөрсөн үеийн амьдрал, үйл явдлууд

3     .     Хайр дурлал

       .    Хувь тавилан

5     .     Ажил үйл

6     .     Бусад

ХӨЗРИЙН МЭРГИЙН ТАЛААР ТОВЧХОН

§          Хөзөр заримдаа олон ааштай байдгийг мартаж болохгүй. Хэрвээ хөзөр өнөөдөр тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа бол сэтгэлээр унасны хэрэггүй, дараа өдөр мэргэлээд үзэхэд зүгээр.

§    Мэргэлүүлэгч өөрийн сайн өдрөө мэргэлүүлэхэд илүүдэхгүй. Хэдний өдөр, ямар өдөр, ямар цагийг сайн, зохимжтойд үздэг, тэр үедээ мэргэлүүлвэл илүү үр дүнтэй. Тухайлбал, шинийн 15-ны дотор. Мөн эсрэгээрээ байдгийг санах хэрэгтэй. Баруунд 2-р сарын 2-ны шөнө өөрийнхөө бэлэгдэл болсон хөзрийг дэрнийхээ дор хийж унтвал тэр хүсэл чинь биелдэг гэж үздэг. Жишээ нь: хайр дурлалыг хүссэн эмэгтэй дэрнийхээ дор бундангийн тамга, ноён эсвэл боол тавьснаар хайртай хүнтэйгээ гэрлэдэг гэдэг.

§    Мэргэлүүлэгч хэн нэгэн үл итгэгчтэй хамт байх аваас хөзөр үнэн зөв хэлэхгүй.

§    Мэргэлэх үеийн орчин нь хамгийн тайван, дуу чимээгүй, гэрэл багатай, анхаарал төвлөрсөн нөхцөлд илүү тохиромжтой байдаг.

§    Бороо, манан ихтэй үед мэргэлэхгүй байх нь дээр. Хөзөр зөв, үнэнийг хэлдэггүй гэж үздэг.

§    Шөнийн цагаар мэргэлэхгүй байх нь бас зүгээр.

§    Өдөрт нэг хүн 3-аас доошгүй өөр өөр асуудлыг мэргэлүүлж болдог. Түүнээс олон асуулт, асуудлын хариу төөрөх нь элбэг байна.

§    Мэргэлүүлэгч мэргэлүүлэхийн өмнө хөзрийг сайтар холиод, таслахын өмнө хөзрийг амандаа ойртуулан “Хөзрийн эрхэм эзэд минь ээ, миний төлөө үнэнчээр байж, хувиршгүй андын журмаар хандана гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна. Та нар минь надад  юуг хүлээх, юу болох, юунаас хамгаалах, юуг хийхгүй байхын жинхэнэ үнэнийг хэлж өгнө үү…” гэх, эсвэл тодорхой асуулт тавих зэргээр шивнэн хэлж хөзрийг зүүн гараараа тасалж мэргэлэгчид өгнө.

Хөзрийн мэргэ маш олон янзын байдаг бөгөөд хөзөр ч олон төрлийн байна, тэр хэмжээгээр хөзрийн агуулга, буултын тайлал нь хэдийгээр адилхан хөзөр боловч өөр өөр байх нь элбэг. Тиймээс хэдхэн мэргэ сураад, түүн дээрээ илүү чадваржсан нь дээр гэж үздэг байна.

Заах /энэхүү мэргийн талаар бичсэн зохиогч/ мэргэ маань мэргэлүүлэгчийн амьдрал, хань ижил, хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой ерөнхий мэргэ юм. 20 хөзөр ордог.

Тамга, ноён, хатан, боол, 10-ын хөзрүүд байна. Сайн хольж  20 хөзрийн доош нь харуулж 5 багана, 4 мөрөөр эгнүүлэн тавиад хамгийн сүүлчийнхийг буюу баруун гарын доод талын хөзрийг сөхөж харснаар тэр хөзрийн байх газар хаана байна тэнд нь тавьж, тэнд байгаа хөзрийг сөхөж байх байранд нь тавих зэргээр үргэлжлүүлэн хөзрүүдийг байршуулна.

Хөзрийн жинхэнэ байршил нь  эхний багана тамгынх, 2 дахь багана ноёных, 3 дахь багана хатных, 4 дөх багана боолынх, 5 дахь багана аравтынх, эхний эгнээ буюу мөр бундангийнх, 2 дахь эгнээ дөрвөлжингийнх, 3 дахь эгнээ цэцэгийнх, 4 дэх эгнээ гилийнх юм.

20 хөзөр өөр өөрийнхөө байранд бүгд зөв байрлавал таны мэргэлсэн мэргэ бүрэн зуун хувь бүтэмжтэй хариу, мэдээлэл болно. Гэхдээ зуун хувь байрандаа байрших нь ховор байдаг учраас хөзрийн тайлал олон янзаар хэлэгдэх болдог юм.

Энэхүү мэргэ дэх хөзрүүдийн агуулга нь:

Тамга – амьдралын зам, сургууль- алба

Ноён – хань нөхөр, эр хүн,  эцэг, ах дүү

Хатан – эхнэр, эм хүн, ээж, эгч дүү

Боол – найз, нууц амраг, туслагч, дэмжигч

Аравт – мөнгө, санхүүгийн асуудал

Хөзрийн байрлал, хөзрийн хар улаан өнгөнөөс шалтгаалан тайлал, мэдээлэл янз бүр байдаг. 

7.Хөзрийн мэргэ

Эхлээд чухам юу хүсч байгаагаа сайтар тунгаан бодоорой. Гучин зургаан модтой хөзрөө гурван эгнээгээр дэлгэн тавина. Бүх хөзрөө дэлгэн тавьсаны дараа доод талаас нь гурав, дундаас нь гурав, дээд талаас гурвыг нийт есөн мод сугалж авна. Тэдгээр хөзрөө доод, дунд, дээд гэсэн гурван эгнээгээр дэлгэн тавина. Дэлгэн тавьсан хөзөрт чинь боол, хатан, ноён гээд хүн их байна уу,аль эсвэл зургаа, долоо, найм, ёс, арав гэсэн сул хөзөр гарч уу гэдгийг анхааралтай ажиглах нь чухал. Ийнхүү ажиглан дүрсийн учир холбогдлыг тайлахаа мэргэчид уншихтай адилтгаж үздэг аж. Хэрэв бүх тамга юмуу эсвэл хоёр тамга, мөн хоёр хүн /боол, хатан, ноён аль нь ч яахав/ дараалан гарсан бол хүсэл чинь биелнэ гэсэн үг. 

Нэг хүн, нэг тамганы араас зургаа, арав, долоо гэх мэтийн сул мод гарч ирсэн бол гэр бүлийн харилцаанд чинь түвэгтэй асуудал үүсч, эмх замбараагүй байдал бий болохын дохио.

Хоёр тамга, хоёр хүн гарч ирсэн бол эхнэр нөхрийн хэн нэг нь үнэнч бус байгаагийн шинж.

Гурван тамга, нэг хүн буусан бол та хүчтэй дайсантай болж магадгүй. Эсвэл танд дайсагнагч этгээд байна гэсэн үг.

Дөрвөн хатан дараалж гарвал хайр дурлал чинь аюулд орсны тэмдэг.

Дөрвөн ноён – амжилт гаргахын бэлгэдэл.

Дөрвөн боол – үр бүтээлгүй хөдөлмөрлөж цагаа дэмий үрнэ гэсэн үг.

Тамга, ноён, хатан, боол, сул мод дараалсан бол амьдрал хэвийн байхын шинж.

Дан сул мод гарсан бол – аз хаяж, хүсэл биелэхгүйн илрэл.

Ер нь хөзрийн моднууд өөр хоорондоо холбоотой байдаг аж. Тэдэнд нэгдмэл шинж бий. Тухайлбал, хөзрийн ямар ч аргаар мэргэлсэн моднууд нь дараах бэлгэдлийг агуулдаг байна.

Дөрвөн тамга – Хүсэл биелнэ.

Дөрвөн ноён – Албаны олон хүн цугларна

Дөрвөн хатан – Элдэв яриа өрнөж, хов жив ихэснэ.

Дөрвөн боол – Ажил ихтэй байх болно

Дөрвөн арав – Шинэ хайр дурлалтай учирч хуримлана.

Дөрвөн ес – Амьдралд өөрчлөлт гарна

Дөрвөн найм – Таагүй явдал тохиолдоно

Дөрвөн долоо – Үхэл хагацал тохиолдож, нулимс урсана

Дөрвөн зургаа – Холын аянд гарахын шинж

Одоо тэгвэл энэ бүх мод хоорондоо хэрхэн холбогдож байгааг авч үзье. Хатны дэргэд ноён буужээ. Тухайн эмэгтэй нөхөртэй, эсвэл нууц амрагтай гэсэн үг.

Ноёны дэргэд хатан гарсан бол хэн нэгэн тэр эмэгтэйд гэрлэх санал тавих юмуу эсвэл хайр сэтгэлээ илчилнэ.

Арав – Энэ сул модны дунд хатан буусан бол тэр эмэгтэй хайр сэтгэлдээ үнэнч байгаагийн тэмдэг

Ноён, хатан, арав дан нэг өнгөөр гарсан бол тухайн хүмүүс хоёр биедээ хайртай байгаагийн илрэл

Хатны хажууд найм буувал хов жив гарах болно.

Долоогийн дэргэд гилийн тамга гарсан бол ойр дотнын хүмүүсийг чинь өвчин ороохын дохио

Тамга арав хоёрын дунд ноён гарвал албан тушаал ахина гэсэн үг.

Энэ мэтчилэн, дэлгэсэн хөзрийг уншвал их зүйлийг тайлж өгөх болно. Гагцхүү ингэж тайлж чаддаг болоход тодорхой цаг хугацаа шаардагдахаас гадна тухайн үзмэрчээс авхаалж, мэдрэмж шаарддаг байна. Харин хөзрийн нууцад нэвтэрч чадваас үгээр илэрхийлэхэд хэцүү нэгэн сонин ертөнцийг нээдэг аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд