No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Энх-Амгалан: Ханиадтай хүүхдийн амьсгалын тоо олширч, цээж нь хонхолзож байвал эмчид яаралтай...

Ц.Энх-Амгалан: Ханиадтай хүүхдийн амьсгалын тоо олширч, цээж нь хонхолзож байвал эмчид яаралтай ханд

-

Улсын гуравдугаар төв эмнэлгийн уушгины тасгийн их эмч Ц.Энх-Амгалантай томуу, томуу төст өвчний талаар ярилцлаа.

– Ханиад, томуу нь нэг ойлголт уу эсвэл ялгаатай юу.  Томуу, томуу төст өвчний халдвар нь ямар үед идэвхэждэг вэ?

– Ханиад, томуу нь ялгаатай ойлголт бөгөөд өвчнийг үүсгэж буй вирус нь өөр байдаг. Томуугийн А ба В хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын замын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээр бусад бүх вирусээр /200гаруй төрөл/ үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин /ханиад шуухинаа/ гэнэ.

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд манай улсад томуу, томуу төст өвчин дэгддэг. Ерөнхийдөө 10 сарын дундаас идэвхжиж эхэлдэг.

– Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг хэрхэн илрэх вэ. Шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

– Томуу, томуу төст өвчний үед эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн эмчийн зөвлөгөөг баримталж, амны хаалт байнга зүүнэ.

Мөн халуун аарц, чацарганы шүүс, саримстай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэж, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгана. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байж, дархлаагаа дэмжээрэй.

– Хүүхэд ханиад, томуу хүрсэн үед халууныг хэрхэн буулгах вэ, шууд буулгах нь зөв үү?

– ДЭМБ–ын зөвлөмжийн дагуу биеийн халуун 38,5°C–аас ихэссэн тохиолдолд халуун бууруулах эмийг хэрэглэдэг. Биеийн температур <38°C бага үед эмийн бодис хэрэглэх шаардлагагүй.

Харин хүүхдийн бие усаа алдахаас сэргийлж шингэн сайн уулгах шаардлагатай байдаг. Мөн нүүрс ус бүхий хүнс хэрэглэх нь тохиромжтой. Биеийн температур их болоход 30-32°C температуртай усанд норгосон алчуураар биеийг 5 минутын турш арчина, 30 минут тутамд нийт 4-5 удаа давтана. Халуун буухгүй бол яаралтай эмчид хандах шаардлагатай.

Түүнчлэн,

  • Гурван сар хүрээгүй хүүхэд 37,5с ба түүнээс дээш өндөр халуурах
  • Амьсгалын тоо олшрох
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Цээж хонхолзох
  • Цээжээр өвдөх
  • Сүүлийн 8 цагт шээгээгүй
  • Унтаарах
  • Татах
  • Халууралт, ханиалга багасч байснаа дахин нэмэгдээд байвал яаралтай эмчид хандах нь зүйтэй.

– Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

– Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал юм. Иймд витаминлаг чанарлаг хоол идэж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.

Мөн улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх, хамрын салстад сонгино, саримсны тосон ханд, оксолины тос түрхэх, гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийвэл сайн.

Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэж, өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглээрэй.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж, царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлна.

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

– Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд