No menu items!
HomeХэн юу хэлэвД.Чойжамц: Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн ёс заншил,...

Д.Чойжамц: Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн ёс заншил, бэлгэдлийн баяр

-

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам “Үзэсгэлэн болгогч” хэмээн усан туулай жилийн өнгө, ноён нурууны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жилийн хувьд “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэртэй. Жилийнхээ өнгөнөөс шалтгаалаад ёгт нэрийн утга өөр өөр байдаг. “Үзэсгэлэн болгогч” хэмээх нэрийн утгыг “Цагаан лянхуа” сударт тайлбарласнаар “Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж буусан.

Энэ жил дээдэст сайн, дунд хүмүүст дунд зэрэг, нялхаст жаахан халтай байна гэж зурагдсан. Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэжээ. Харин хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ус ихтэй хүйтэн болох учир хүйтэн талын өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Орон орны нар, сарны тусгал ялгаатай учраас цагаан сарууд нь өөр өдрүүдэд болдог. Монголчуудын хувьд нүүдэлчин ахуйтай учраас сарны явдлаар зурхайгаа хэмждэг. Битүүнд сар битүүрнэ, шинийн 1-н, 2-нд үзэгдэх төдий болоод 3-наас хавирган сар болж арвижсаар шинийн найманд тал дугуй болно. Тэр нь томорсоор шинийн 15-нд тэргэл сар болно. Харин шинийн 22-нд буцаж хомстоно.

Энэ сарын шинийн 27, 28-нд ирэх жилийнхээ ажил амьдралыг даатгаад ард түмнийхээ сайн сайхны төлөө “Арван хангал” гэх номыг тахидаг. Хуучин жилээ өнгөрөөгөөд шинэ жилд орж байгаагийн даатгал явагддаг тул эдгээр өдрийн хуралд сүсэгтэн олон морилон ирж, дараа жилээ даатгаж сүсэглэж болно.

Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн ёс заншил, бэлгэдлийн баяр. Мөн ахас ихсээ хүндэлж, үр хүүхдээ асардаг, найз нөхөдтэйгөө найрсдаг асрал, энэрэл хайрын баяр” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд