No menu items!
HomeНийгэмХНХЯ: Бүх төрлийн орлогод НДШ ногдуулахгүй

ХНХЯ: Бүх төрлийн орлогод НДШ ногдуулахгүй

-

Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн багц хуулийн төслийг 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.

Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй юм. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй, цаашид ч нэмэхгүй болно хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.

Иргэд https://d.parliament.mn/ цахим хаягаар хандаж:

-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,

-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,

-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй танилцаж санал өгөх боломжтойг мөн хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд