No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Нарансайхан: Цөсний чулуутай хүмүүс баруун далруугаа чилж өвдөх шинж илэрнэ

Н.Нарансайхан: Цөсний чулуутай хүмүүс баруун далруугаа чилж өвдөх шинж илэрнэ

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Нарансайхан цөсний өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Цөсний чулуутай хүмүүст ямар зовиур ихэвчлэн илэрдэг вэ?

Цөсний хүүдий нь хэвлийн баруун талд байрлах жижиг уутанцар, лийр хэлбэрийн эрхтэн юм. Цөсний чулуутай хүмүүст ихэвчлэн хэвлийн баруун нуман доогуур өвдөх, гэдэс дүүрч цанхайх, аюулхайд өвдөх шинж илэрнэ. Мөн баруун далруугаа чилж өвддөг. Эдгээр шинж тэмдгийг хүмүүс архаг нойр булчирхайн үрэвсэл, ходоодны үрэвсэлт өвчнүүдтэй андуурч, эмийн эмчилгээ хийлгэдэг. Энэ нь өвчнийг даамжруулах, өвчлөл хүндрэхэд нөлөөлдөг.

Цөсний чулуутай хүмүүс ямар шинжилгээ хийлгэх ёстой вэ?

Энэ өвчнийг оношлох хамгийн энгийн арга нь хэвлийн эход харуулах юм. УХТЭ нь жилдээ дунджаар 1200-1500 орчим цөсний дурангийн хагалгаа хийж байна. Дурангийн мэс засал нь зүслэг бага, өвчтөндөө зовиур шаналгаа багатай. Эмнэлэгт хэвтэх ор хоног бага байдаг.

Цөсний чулуу үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ?

  • Таргалалт
  • Удаан хугацаагаар хоол идэхгүй байх
  • Хоолны буруу дэглэм
  • Амьдралын хэв маяг
  • Хорт зуршил гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ард иргэддээ хандаж хэлэхэд, эмийн зааваргүй цөс хөөх, шингэлэх эмийг хэрэглэхээс татгалзаарай.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд