No menu items!
HomeНийгэмЭнэ жил нэг өрх дунджаар 1.2 сая төгрөгөөр цагаан сарын баяраа тэмдэглэх...

Энэ жил нэг өрх дунджаар 1.2 сая төгрөгөөр цагаан сарын баяраа тэмдэглэх тооцоолол гарчээ

-

Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/ өрхөд суурилсан судалгааг зохион байгуулдаг. Тухайн судалгааны үр дүнгээр цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд өрхөөс гарч байгаа зардлын тооцооллыг гаргадаг байна.

Цагаан сарын хэрэглээний тооцооллын талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “2020, 2021 онд бүх нийтээрээ цагаан сарыг тэмдэглэхийг хориглосон. 2022 онд өргөн дэлгэр тэмдэглээгүй. Тийм болохоор эдгээр онд цагаан сарын баярт өрхийн зарцуулсан зардлыг 2019 онтой харьцуулахад буурсан.

Иймээс 2023 онд тооцоолол хийхээс өөр аргагүй болсон. Цар тахлаас өмнө буюу 2019 онд нэг өрх цагаан сарын баяраа тэмдэглэхэд ойролцоогоор 927.7 мянган төгрөг зарцуулж байсан. Энэ зардлыг юмны үнэ өссөн болохоор инфляцаа нэмэгдүүлээд тооцоолоход 2023 онд нэг өрх 1,220,000 /1.2 сая/орчим төгрөгөөр цагаан сарын баяраа тэмдэглэх тооцоолол гарсан.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 960,000 өрх бий. Нэг айл цагаан сардаа зарцуулж буй зардлыг 960,000 өрхөд тархаагаад үзэхээр нийт 1.2 их наяд төгрөгийн зардал гарна гэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд улсын хэмжээнд 960,000 өрх нийт 1.2 их наяд төгрөгийг цагаан сарын баярт зарцуулах тооцоолол гарсан”  хэмээн ярилаа.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд