No menu items!
HomeНийгэмБХЯ: Цэргийн эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг зорьсон...

БХЯ: Цэргийн эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг зорьсон газартаа хүрсэн

-

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй Турк улсад туслахаар Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг өнөөдөр 04:34 цагт эх орноосоо мордсон.

Тэд зорьсон газраа саадгүй хүрч Газиантеп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09:50 буюу Монголын цагаар 13:30 цагт амжилттай газардсан гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шилжүүлэн ачсаны дараа Монгол Улсын илгээсэн аврах баг гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километр зам туулж очих юм байна. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буугаад байгаа тухай тус яамнаас мэдээллээ.

Харин тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ямар дадлага, туршлага, ур чадвар бүхий алба хаагчид багтан үүрэг гүйцэтгэж буй талаар Цэргийн төв эмнэлгийн дарга Ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од “Манай эмч, эмнэлгийн ажилчид яг одоо Газиантэп хотод газардаад байна. Бие бүрэлдэхүүн тун удахгүй үүрэг гүйцэтгэх газар орондоо цэргийн хээрийн II шатны эмнэлгийг дэлгэж эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагааг үзүүлж эхэлнэ. Эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлгийн үндсэн үүрэг нь анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай Цэргийн төв эмнэлгийн үе үеийн цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд энхийг сахиулах ажиллагаанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан туршлагатай. БНТУ-ын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний хувьд ч мөн адил БНӨСУ, Чад, Сьерра-Леон, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Тэр дундаа 2010 оноос хойш Бүгд найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэгдэхэд хээрийн эмнэлгийн хагалгааны орчинд багагүй туршлага хуримтлуулж чадсан. Тиймээс манай эмч, сувилагч нар бие болоод сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөлд дасан цохицох бүрэн чадвартай” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд