No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Ханхонгор: УХТЭ бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

А.Ханхонгор: УХТЭ бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

-

Улсын хоёрдугаар төв эмнэлэг бөөрний мэс заслын тасаг нь бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна. Энэ талаар УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн мэс заслын эмч А.Ханхонгор мэдээлэл өглөө.

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасаг нь ямар тусламж үйлчилгээг үзүүлж байна вэ?

Бөөрний мэс заслын тасаг нь бөөр, шээсний замын өвчлөлийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал,

  • Бөөр шээсний замын чулуужих өвчин
  • Хорт хавдар,
  • Бөөрний хавдар,
  • Түрүү булчирхайн хавдар
  • Давсагны хавдар,
  • Түрүү булчирхайн хоргүй томрол, эрэгтэйчүүдийн үргүйдэл судлалын мэс засал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг зөвлөх нэг эмч, нийт дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй үзүүлж байна.

Бөөрний хорт хавдрын мэс заслын эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

Бөөрний хорт хавдрын үед, хорт хавдрыг хэсэгчлэн болон бүхэлд нь тайрах аргаар хийдэг. Үүнийг хэвлийн дурангаар болон нээлттэй мэс заслын аргаар хийж байгаа. Тодруулбал, УХТЭ нь дэлхийн стандартын дагуу хэвлийн арын зайгаар бөөрний хорт хавдрыг хэсэгчлэн тайрах мэс заслыг түлхүү хийдэг.

Дурангийн мэс засал нь нээлттэй мэс засалтай харьцуулахад шарх, сорив бага байдаг бөгөөд мэс засалд орсон хүн маань амьдралын энгийн хэв маягт ороход 5-6 хоног л зарцуулж байгаа.

Эмчилгээний дараах тусламж үйлчилгээний тухайд?

Хорт хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд хоёр жилийн хугацаанд хяналтад байдаг. Үүнээс хойш хяналтыг таван жил дотроо өвчтөний өөр бусад эрхтэнд хавдрын үсэрхийлэл гарахгүй бол тухайн хүн бүрэн эдгэрсэн гэж үзэж байгаа. Хорт хавдрын дараах хяналт болон тусламж үйлчилгээг манай эмнэлэг хийж байна.

Бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээ 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээ 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг байдаг. Харин үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцдаг хэмээн ЭМДЕГ-аас мэдээлсэн байдаг. Энэ нь ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагддаг билээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд