No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Нямцэцэг: Төрсний дараа хөх зангирвал иллэг хийж, бүлээн жин тавиарай

Б.Нямцэцэг: Төрсний дараа хөх зангирвал иллэг хийж, бүлээн жин тавиарай

-

“Амгалан” амаржих газраас “Үр минь тавтай морил” зөвлөгөөг хүргэдэг билээ. Энэ удаа төрсний дараах тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Нямцэцэгийн өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Төрсний дараах сэтгэл зүй

Төрсний дараа эхчүүдийн 90 хувь нь сэтгэлзүйн өөрчлөлтөд ордог бөгөөд энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой байдаг. Мөн төрөх үеийн өвдөлтийн стресс ч нөлөөлдөг гэж үздэг.

Энэ үед төрсөн ээжүүдтэй маш сайн ярилцаж, ээжүүд ч өөрт байгаа эвгүй мэдрэмж шаналгаагаа эмчдээ чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Түүнчлэн, сэтгэл гутрал даамжирвал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөдөг. Гэр бүлийн хүмүүс ээжийн биеийг тэнхэртэл туслах шаардлагатай бөгөөд ээж 8-12 цаг унтаж, амрах ёстой.

Төрсний дараах үеийн биеийн өвдөлт

Умайн булчингийн агшилтаас үүдэлтэй өвдөлт- Энэ өвдөлт нь умайн эргэн хэвийн байдалдаа орохын тулд үүсэж байгаа умайн агшилт юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс

  • Хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авах,
  • эмчийнхээ өгсөн зөвлөмжийг дагах
  • Хооллолтын зөвлөгөөг дагах
  • Умай агшаах бэлдмэл мөөг, юмдүүжин ууж хэрэглэх нь зүйтэй.

Шавхарга- Төрсний дараа 6 долоо хонгийн дараа бүрэн алга болох ёстой хэрвээ 10-12 долоо хоногийн дотор алга болохгүй бол эмчид хандана.

  • Шавхарга төрсний дараа гарч байгаад аажмаар багасдаг. Хэрвээ 5 минутаас бага хугацаанд ариун цэврийн хэрэгсэл норсон байвал цус ихээр алдаж байна гэж үзэн эмчид яаралтай мэдээлнэ.
  • Шавхарга нь төрсөн бүх ээжүүдэд гарах физиологийн өөрчлөлт юм.

Кесар хагалгаагаар төрсөн ээжүүд юуг анхаарах вэ?

  • Шархаа ариун байлгах
  • Шархны боолт бохирлогдсон бол эмнэлэгт байгаа бол эмчид, эмнэлгээс гарсан ттохиолдолд харьяа дүүргийн эмнэлэгт ариун боолт хийлгэнэ
  • Хувийн ариун цэвэр сайн сахих
  • Өдөрт 30 минутаас нэг цаг хүртэл шархаа ил байлгах
  • Нимгэн хөвөн даавуун хувцас өмсөх
  • Мэс заслын дараа өөх тосгүй хөнгөн хоол иднэ
  • Эмнэлгээс гарсны дараа харьяа дүүргийн өрх эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд шилжинэ
  • Шарх 60-90 хоногт бүрэн эдгэрнэ гэж үздэг

Хөхөө хэрхэн арчлах вэ?

  • Ээж гараа болон хөхний толгойгоо хүүхдээ хөхүүлэхийн өмнө бүлээн усаар тогтмол угаана
  • Хөх зангирвал иллэг хийж, бүлээн жин тавина. Үүний дараа хөхийг гар болон саалтуураар сааж сүүг гаргаад үргэлжлүүлэн хөхүүлнэ
  • Хэрэв үрэвссэн бол хөхийг хоосортол нь сайн саана
  • Хөхийг дарж боох, хүйтэн жин тавих, хөхний толгойг цочроохгүй
  • Хөхөө саахдаа зориулалтын саалтуур хэрэглэж болно.

Төрсний дараах хооллолт

  • Төрөл бүрийн хоол хүнсийг бага багаар, ойр ойрхон хэрэглэнэ
  • Илчлэг сайтай түргэн шингэх амин дэмээр баялаг нярайд харшил үүсгэхээргүй хоол хүнс хэрэглэнэ
  • Өдөрт 5-6 удаа хооллоно
  • Шингэн ихээр ууж, өтгөн хаталт үүсэхээс сэргийлж эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэнэ
  • Цус багадалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр, фолийн хүчил, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ
  • Чихэр, тослогоо багасгана
  • Спиртийн төрлийн ундаанаас зайлсхийнэ
  • Хэрвээ хоол хийх хэрэгтэй болвол хөлдүү, хүйтэн махнаас болгоомжилж ойр зуурын хөнгөн хоол хийгээрэй.

Төрсний дараах үеийн хугацаанд буюу 42 хоногт усанд орж, биедээ ус хүргэж болохгүй, толгойгоо угааж болохгүй гэх мэт хүмүүсийн дунд яригддаг яриа нь үнэнд нийцэхгүй. Учир нь энэ нь таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Харин энэ үед онгоцонд бус бүлээн устай шүршүүрт орж, толгойгоо угааж байх шаардлагатай. Гадна бэлэг эрхтнээ өдөр бүр бүлээн усаар угааж байгаарай.

Хэзээ бэлгийн харьцаанд орж болох вэ?

  • Шавхарга бүрэн гарахгүй болтол бэлгийн харьцаанд орж болохгүй
  • Танд хярзангийн урагдал үүссэн бол шарх бүрэн эдгэртлээ зургаан долоо хоног болдог. Хэрэв эмч үзээд бүрэн эдгэрсэн байна гэвэл бэлгийн харьцаанд орж болно.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд