No menu items!
HomeУлс төрЦ.Цэрэнпунцаг: 2012.04.11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгох талаар хэлэлцэнэ

Ц.Цэрэнпунцаг: 2012.04.11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгох талаар хэлэлцэнэ

-

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороо(ЭЗБХ)-ны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нүүрс зарж, борлуулдаг бүх арга зам ил тод биш учраас хулгайн асуудал гарах болсон. Төрийн өмчит компанийн удирдлага хэнд ямар хэмжээтэй нүүрсийг, хэдэн төгрөгөөр борлуулах эсэхийг тогтоодог байдлыг цэгцлэхийн тулд энэхүү хуулийг баталсан.

Монголын Хөрөнгийн бирж(МХБ) дээр нүүрсний борлуулалт явуулахаар хуульд заасан. Тус бирж хувьцааныхаа 34%-ийг нээлттэй арилжаалахаар болсон байна.

Ингэхдээ санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулна гэсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ нь хувьцааны ханшийг тогтвортой, үнэ цэнтэй байлгах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

Мөн 2012 оны нэгдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгох тогтоолын төслийг арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ЭЗБХ-ны хурлаар хэлэлцэнэ.

УИХ-ын зарим гишүүн 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1,072 хувьцаа олгохыг эсэргүүцсэн. Тэдний хувьд иргэд хувьцаагаа зарах, нөгөө талд мөнгөтэй хэсэг нь бүх хувьцааг авах вий гэх болгоомжлол байх шиг байна. Гэхдээ ямар нэг хүндрэл үүсэхгүй” гэдгийг хэлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд