No menu items!
HomeНийгэмСудалгаа: Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн сэтгэл гутралын эмгэг байна

Судалгаа: Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн сэтгэл гутралын эмгэг байна

-

Ерөнхий боловсролын 107, 5 дугаар сургуулийн 60 гаруй багш мэргэжилтнийг оролцуулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт болжээ. Энэ үеэр аравдугаар сард хийсэн багш, сурагч, эцэг эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны үр дүнг ЭМЯ-наас танилцуулсан юм. 

Тус яамнаас БШУЯ, ХНХЯ болон бусад оролцогч талуудтай хамтран сэтгэцийн эрүүл мэнд ба халдварт өвчин, хоол тэжээл, агаарын бохирдол зэрэг шалгуураар Хүүхдэд ээлтэй сургуулийн индексийг боловсруулан гаргаж эхний ээлжид ЕБС-ийн 107, 5 дугаар сургуульд нэвтрүүлж, улмаар үндэсний хэмжээнд бүх сургуульд нэвтрүүлэх ба НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад доноруудтай хамтран ажиллах талаар мэдээлэв.

Сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын 75 хувь нь 20 наснаас өмнө эхэлдэг. Өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдэд

  • Сэтгэл түгшилт
  • Сэтгэл гутрал
  • Хооллох дурын эмгэг
  • Зан үйлийн эмгэг (нийгмийн эсрэг зан үйл)
  • Анхаарал дутмагшил
  • Хэт хөдөлгөөнтэй болох
  • Өөрийгөө гэмтээх асуудлууд хамаардаг.

Түүнчлэн сургуулийн насны хүүхдүүдийн дунд багаар бодоход гурван хувь нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, амиа хорлох бодол, солиорол, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтэй болох зэрэг сэтгэцийн эмгэгтэй байна гэдгийг мэдээлэв.

Зан үйлийн эмгэгийн тархалт 5-20 хувь байгаа аж. Хөвгүүдийн 6-16 хувь, охидын 2-9 хувь нь зан үйлийн эмгэгтэй, хүйсийн хувьд хөвгүүд охидыг бодвол илүү байна. Харин газар нутгийн хувьд хөдөөг бодвол хотод илүү тохиолдож байна.

Хүүхдийн сэтгэцийн эмгэгийг SDQ-ийн асуумжаар илрүүлэх судалгааг 5-15 насны 10,438 хүүхдийн дунд явуулжээ. Судалгааны дүнд SDQ асуумжийн өвөрмөц чанар 94.6 хувь, мэдрэг чанар 63.3 хувь гэжээ. 

Уг сургалтыг Эрүүл Мэндийн Яам, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон “Гэрэл Плас Медиа Холдинг” компани хамтран зохион байгуулсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд