No menu items!
HomeНийгэмЭМЯ-ны албан тушаалтнууд "шаардлага хангахгүй байна" гэж хясан боогдуулж хахууль авчээ

ЭМЯ-ны албан тушаалтнууд “шаардлага хангахгүй байна” гэж хясан боогдуулж хахууль авчээ

-

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 734 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Иргэн “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн албан тушаалтанд 100,000,000 төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх;
  • Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгож, “Цемент шохой” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр 3 га газрыг Засаг даргын захирамжгүйгээр эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх;
  • “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч, өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг гэх.

Эх сурвалж: АТГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд