No menu items!
HomeUncategorizedБамбайн хоргүй зангилааг зургаан сар тутам эсвэл жилд нэг удаа эход харуулж,...

Бамбайн хоргүй зангилааг зургаан сар тутам эсвэл жилд нэг удаа эход харуулж, хянаж байх хэрэгтэй

-

Бамбайн зангилаа ба хорт хавдрын талаар ХСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Бамбай булчирхай нь хүзүүний урд, цагаан мөгөөрсөн хоолой дээр байрладаг дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Хэвийн үедээ 3-4 см хэмжээтэй, 30 грамм орчим жинтэй энэ эрхтэн нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн температурыг зохицуулах гээд хүний биеийн ихэнх үйл ажиллагаанд оролцдог. Бамбай булчирхайнаас гарах дааврын хэмжээг өнчин тархи удирдаж байдаг.

Бамбайн зангилаа нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд 45 хүртэлх насны эрүүл хүмүүсийг санаандгүй байдлаар хүзүүний эхо шинжилгээнд хамруулахад 50 хувьд нь илэрч байдаг ба үүний 95 хувьд нь хоргүй бүтэцтэй зангилаа байдаг. Бамбайн зангилаа үүсэхэд тодорхой шалтгаан байхгүй ч судлаачид дараах эрсдэлт хүчин зүйлүүдийг нэрлэсэн байна. Үүнд

  • Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хяналтгүй, замбараагүй хэрэглэх
  • Олон жирэмслэх, төрөх
  • Таргалалт
  • Удамшил
  • Аутоиммуны шалтгаант бамбайн үрэвсэл
  • Иодын дутагдал

Дээрх эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан бамбайн зангилаат эмгэг нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 4 дахин өндөр тохиолддог байна. Судлаачид бамбайн зангилаат эмгэгийн өөр нэг шалтгааныг илрүүлсэн байна. Энэ нь өнчин тархинаас ялгарах өсөлтийн даавар нь бэлгийн бойжилт дуусахад дагаж бууран улмаар даавар ялгарах нь зогсдог боловч олон эрхтний хоргүй хавдартай (нэг хүнд олон эрхтний хоргүй хавдрууд оношлогдох) хүмүүст өсөлтийн даавар ялгарсан хэвээр байдгийг илрүүлсэн байна. Тиймээс зарим бамбайн зангилаатай хүмүүст, умайн миома, өндгөвчний уйланхай, бусад цуллаг эрхтний хоргүй үүсгэрүүд нэг дор оношлогддог нь цөөнгүй байдаг.

Бамбайн хоргүй зангилааг эхо шинжилгээгээр бүрэн оношлох боломжтой ба шууд хавдартай боллоо хэмээн айж сандрах шаардлага байхгүй юм. Хоргүй зангилааг 6 сараас жилд нэг удаа бамбайн эход харуулж, хянаж байх зөвлөгөө өгдөг бол харин хортой хавдрын сэжигтэй байх үед эсийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулах болно. Тиймээс та бамбай зангилаа бүрийг хатгаж эсийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй, гэдгийг сайн ойлгож аваарай.

Ихэнх бамбайн зангилаа ямар нэг зовиургүй байдаг ч зарим зангилаа бамбайн дааврын хордлогын шалтгаан байж болно. Энэ үед халуунд мэдрэг болох, зүрх дэлсэх, үс унах, ядрах, сульдах, хөлрөх, турах зовиурууд танд мэдрэгдэнэ. Хэрвээ дээрх зовиур илэрч байвал дотоод шүүрлийн эмчид хандан бамбайн дааврын шинжилгээ өгөх нь зүйтэй юм. Бамбайн зангилаа 4 см-аас том хэмжээтэй болж ирэхэд бүхэл хоол идэх үед тээглэх, таагүй мэдрэмж төрөх, хэвтэх үед хоолойн дээр юм дарах мэдрэмж төрөх, хуурай ханиалгах, захтай цамц өмсөхөд эвгүй байх, шөнө унтахад чимээ шуугиантай амьсгалах, ачааллын үед амьсгал давчдах зэрэг цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн дарагдлын шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед мэс засал эмчилгээ зөвлөдөг.

Сүүлийн жилүүдэд буюу 2018 оноос ХСҮТ-д бамбайн зангилаат эмгэгийг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг түлхүү хэрэглэж байна. Энэ арга нь мэс заслын эмчилгээг бодвол өвчтөнд зовиур шаналгаа бага үүсгэдэг, хөнөөл багатай, үр дүн сайтай орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Харин бамбайн хортой хавдрын шалтгаан, хүчин зүйлийг дурдвал:

  • Хүүхэд насандаа цацраг туяаны нөлөөнд өртөж байсан
  • Хорт хавдрын улмаас туяа эмчилгээнд орж байсан
  • Удамд бамбайн хорт хавдар илэрч байсан
  • Хөхний хорт хавдраар өвчилсөн өгүүлэмжтэй
  • Эстроген дааврын ялгарал ихсэх

Нийт бамбайн зангилаат эмгэгийн 5 хувьд нь хортой хавдар тохиолдох ба 40-50 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчлөх эрсдэлтэй байдаг. Бамбайн хорт хавдрын эрт үед ямар нэг зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд хүзүүний урд овойх, хүзүүнд булчирхай томрох, хатуу зүйл тэмтрэгдэх, дууны өнгө сөөх, залгихад зовиуртай байх зэрэг зовиурууд илэрнэ. Бамбайн хорт хавдар нь маш удаан явцтай, бусад хавдартай харьцуулахад тавилан сайтай, бүрэн эдгэрэх боломжтой байдгаараа онцлог юм. Эмчилгээний хувьд бамбай булчирхай тайрах, хүзүү өвчих мэс засал хийж, шаардлагатай тохиолдолд радио изотоп иод 131 эмчилгээ хийдэг. Бамбай булчирхайг бүтэн авах мэс засал хийлгэсэн бол бамбайн даавар орлуулах эм насан туршдаа уух шаардлага үүсдэг.

Эх сурвалж: ХСҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд