No menu items!
HomeUncategorizedГ.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саванд унасан байх магадлалтай

Г.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саванд унасан байх магадлалтай

-

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 м.куб багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 м.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 м.куб багтаамжтай, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зургаан ширхэг саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ.

Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, эрэн хайх баг ажиллаж байна. Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд