No menu items!
HomeНийгэмЭМЯ: Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна

ЭМЯ: Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна

-

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.

Энэ удаагийн чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргахаар чуулж байна.

Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо, БСШУЯ, ХЗДХЯ болон бусад холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор  байгууллагууд, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн,  болон иргэний нийгмийн  байгууллагуудын төлөөлөл болсон 200 хүн оролцож байна. 

Чуулганы онцлог давуу тал нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр,  төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон Үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан, хэлэлцэж байгаа явдал юм.  

Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-той 58 иргэн нас баржээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд