No menu items!
HomeЭрүүл мэндЖ.Байгалмаа: Коронавирусийн тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна

Ж.Байгалмаа: Коронавирусийн тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна

-

ХӨСҮТ-өөс коронавирусийн BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, вакцинжуулалтын үр дүн, бусад өвчний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “2022 оны 46-р долоо хоногийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1855 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн.Үүнийг өмнөх долоо нь хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Мөн нас баралт бүртгэгдсэн.

Омикроны дэд хэв шинж бүртгэгдсэнээс хойш халдвар хэрхэн тархаж байгаа талаар тандалт, судалгаа хийсэн. Ингэхэд тохиолдлуудын 67 хувь нь ажлын газрын хүнээс, 38 хувь нь гэр бүлийн хүнээсээ халдвар авсан гэжээ. Ажлын байран дээрээс халдвар авах тохиолдол их байгаа учраас дэглэмийг сайтар баримлах шаардлагатай. Омикроны шинээр бүртгэгдсэн дэд хэв шинжийн үед хоолой өвдөх, хуурай ханиалгах, хамар битүүрэх, нус гоожих шинж илэрч байна” гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Омикроны хувьд нууц үеийн хугацаа нь богино бөгөөд BQ.1.2, BF.7 дэд хувилбарын хувьд нууц үеийн хугацаа нь дунджаар хоёр хоног байна. Батлагдсан тохиолдлууд ихэвчлэн халдвартай хүнтэй харьцсанаас хойш хоёр хоног дотроо шинж тэмдэг илэрч байна гэж хэлж байгаа.

Харин давтан өвдөлтийн хувь буюу дахин халдвар авсан тохиолдол энэ дэд хэв шинж дээр 58 хувьд хүрсэн байна. Тодруулбал, энэ оны эхний хоёр сард омикрон хувилбарын оргил үед давтан халдвар авсан тохиолдол 25 хувь байсан бол одоо омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын үед давтан өвдөлтийн хувь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Ингэхдээ ихэвчлэн долоон сараас нэг жилийн хугацаанд дахин халдвараар өвчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь халдвар аваад эдгэрсний дараа тогтсон байгалийн дархлаа нь долоон сар орчмын дараа буурсан тул ийнхүү давтан өвдөж байна.

Иймд долоон сараас нэг жилийн өмнө коронавируст халдвараар өвдсөн бол одоо давтан өвдөх эрсдэл үүссэн. Тиймээс дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатай” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд