No menu items!
HomeУлс төр"Түгжрэлтэй бүх л юм уялдах юм, гэр хороололд эмийн сан бага учраас...

“Түгжрэлтэй бүх л юм уялдах юм, гэр хороололд эмийн сан бага учраас иргэд хайж ийш тийшээ явдаг”

-

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь эмийн сангийн дата дээр харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг. Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг” гэв.  

Түүнчлэн тэрбээр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийн талаар “Богино хугацаанд түгжрэлийг захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой. Албадлагын арга хэрэглэхгүйгээр түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй.

Түгжрэлийн нөхцөл байдал жил ирэх тусам муудах дүр зурагтай байна. Тийм учраас эхлээд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх хэрэгтэй. Түгжрэл бол бидний бодит нүүр царай. Түгжрэлийг бууруулах хүрээнд бид олон талын судалгаа хийсэн. Нэгдүгээрт, албадлагын аргаар автомашины дугаарын хязгаарлалт тогтоох, хоёрдугаарт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх. Мэдээж албадлагын арга хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа. Гэвч өнөөгийн нөхцөлд үүнээс өөр арга алга. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй. Дараагаар нь урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд