No menu items!
HomeЗөвлөгөөБамбайн зангилаа нь нэг сантиметрээс том, хорт хавдрын гол шинжийг агуулсан бол...

Бамбайн зангилаа нь нэг сантиметрээс том, хорт хавдрын гол шинжийг агуулсан бол эсийн шинжилгээ өгнө

-

ХСҮТ-н толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын тасгаас Бамбайн зангилааны тухай түгээмэл асуултад хариулсныг хүргэж байна.

1. Бамбайн зангилаа хэр элбэг тохиолддог вэ?

Бамбайн зангилаа нь 60-с дээш насны хүн амын 50%-д тохиолддог бөгөөд эмэгтэйчүүдэд эрчүүдтэй харьцуулахад 4 дахин элбэг байдаг. Эдгээрээс 90%-с илүү хувь нь хоргүй зангилаа байдаг.

2. Бамбайн зангилаатай эсэхээ яаж мэдэх вэ?

Бамбайн хэт авиан оношилгоо(ЭХО) хийлгэх нь тухайн зангилааны хэлбэр, бүтэц, хэмжээ зэрэг оношилгооны чухал ач холбогдолтой мэдээллийг өгдөг.

3. Бамбайн эсийн шинжилгээг заавал хийлгэх ёстой юу?

Хэрвээ бамбайн зангилаа нь нэг сантиметрээс том болон бамбайн хорт хавдруудын гол шинж болох жижиг шохойжилтууд, зах ирмэг тэгш бус, эхо ойлт буурсан зэрэг шинжүүдийг агуулсан бол эсийн шинжилгээ өгөхийг эмч зөвлөнө.

4. Бамбайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ?

Цацраг идэвхт бодисын нөлөө, толгой хүзүүний байрлалтай хавдруудын туяа эмчилгээний дараа, удамшил, нас, эмэгтэй хүйс зэрэг нь нөлөөлнө.

5. Бамбайн хоргүй зангилаатай бол мэс засал эмчилгээ зайлшгүй хэрэгтэй юу?

Бамбайн зангилаа 4см-аас том хэмжээтэй бол мэс засал эмчилгээ сонгож болно.

6. Мэс засал эмчилгээнээс өөр эмчилгээ байдаг уу?

Хоргүй зангилааны үед зарим тохиолдолд радио давтамжит түлэх эмчилгээ буюу RFA эмчилгээ хийлгэж болно.

7. Хэрхэн хянах вэ?

6 сараас 1 жил тутамд бамбайн хэт авиан(ЭХО) шинжилгээ хийлгэж хянана.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд