No menu items!
HomeНийгэмНӨАТ-ын буцаан олголт дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголт дансанд орж эхэллээ

-

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарах юм байна. 

НӨАТ-ын:

I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард

II улирлын буцаан олголтыг долоодугаар сард

III улирлын буцаан олголтыг аравдугаар сард

IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. 

Түүнчлэн, 2022 оны 3-р улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо хөрөнгийн татвар болон зам ашиглалтын төлбөрөө төлөх боломжтойг онцлов. 2022.10.21-25-ний хооронд буцаан олголтоороо татвараа төлөх хүсэлт хүлээн авах бөгөөд #ebarimt -ын асуулгадаа ТИЙМ товч дарснаар хялбар, шимтгэлгүйгээр таны татвар төлөгдөх ажээ.

Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд