No menu items!
HomeОнцлохЦ.Эрдэмбилэг: Швейцарын Novartis үйлдвэрийн 16 эмийг нэг ам.доллароор авч, бүх эмийн...

Ц.Эрдэмбилэг: Швейцарын Novartis үйлдвэрийн 16 эмийг нэг ам.доллароор авч, бүх эмийн сангаар худалдаална

-

Novartis компанийн 16 эмийг Монгол Улсад бүртгэж бүх эмийн сангуудаар түгээх шийдвэр гарсан тухай ЭМЯ мэдээллээ.

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Дэлхийн хэмжээний брэнд Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг Монгол Улсад бүртгэлээ. Novartis acsess хөтөлбөр Швейцар улсад төвтэй, Novartis гэдэг эмийн компаниас улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр.

Монголд төдийгүй дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 15 төрлийн 24 эмийг үйлдвэрийнх нь үнээр буюу нэг ам.доллароор /нэг курс/ Монгол Улсад нийлүүлэхээр эхлүүлээд, гэрээ байгуулсан. Эдгээр эм нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон юм. 

Монгол Улсад хамгийн олон удаа жор бичиж олгодог эмүүдийг нэг хайрцгийг нь нэг долларын үнээр авахаар болж байна. Гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой эмийн 80 орчим хувь нь орж ирсэн. 

Хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн Novartis компанийн эмийн үйлдвэрийн 16 эмийг бүх эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаар хөнгөлөлттэй олгох чиглэлийг өнөөдрөөс өгөхөөр болсон. Жишээлбэл Амлодипин гэдэг эмийг ЭМД-аас 70% нь хөнгөлөгдөөд иргэн 11,000 төгрөгөөр авдаг зохицуулалт үйлчилж буй.

Харин Novartis компанийн Амлодипин эм орж ирж байна. Үнийн тухайд дунджаар нэг сарын хэрэглээ нь тээврийн зардалтайгаа нийлээд 8,000-9,000 төгрөгөөр орж ирнэ. 24 эмийг үйлдвэрийнх нь үнээр оруулж ирснээр ЭМД-ын сангаас 9 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой. Хөтөлбөр таван жил үргэлжилнэ.

Швейцар улсын Novartis үйлдвэрийн уналт таталт, хорт хавдар, цусны болон хөхний хорт хавдрын эсрэг оригиналь эмүүдийг нэг долларын үнээр оруулж ирэх талаар урьдчилсан хэлэлцээр хийгээд байна.

Иргэд Novartis үйлдвэрийн эмийг аль эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авахыг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газраас болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллүүдийг авах боломжтой” хэмээн хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд