No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Анандбазар: Нэгдүгээр курсийнхнийг орон нутаг руу шилжүүлбэл түгжрэл үүсгэдэг байдал үгүй болно

Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийнхнийг орон нутаг руу шилжүүлбэл түгжрэл үүсгэдэг байдал үгүй болно

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт, хариулт болон санал хэлж байна. Энэ үеэр Ц.Анандбазар гишүүн санал хэлэв.

Тэрээр “Түгжрэлд мөнгө төсөвлөнө гээд байгаа. Түгжрэлийг мөнгөөр бус, шинэлэг санаа, IT технологи, зөв менежментийн бодлогоор буулгах ёстой. Улаанбаатар хотод жил бүр 35-50 мянган оюутан нэмэгдэж байна. Ерөнхий сайд уг нь зөв санаачилга эхлүүлсэн. Өмнөговьд их сургууль байгуулж байна лээ.

Их, дээд сургуулийг бүтнээр нь орон нутаг руу шилжүүлбэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал байхгүй болно. Хөдөө орон нутагт боловсон хүчин бэлэн байгаа” гэв.

Мөн тэрээр “Үр дүнгүй олон зээл авах гэж буй нь ажиглагдаж байна. Төсвийн төсөөллийн хүрээнд өрийн таазыг нэмэх гэж байгаа бол урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаар өр зээл нэмэх боломжгүй. 2024 онд улсаа дампууруулчихсан эдийн засагтай баймааргүй байна” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд