No menu items!
HomeНийгэмЭМЯ: 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг...

ЭМЯ: 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан

-

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлуудын талаарх нэгдсэн мэдээллийг эмнэлэг болон харьяа байгууллагуудын удирдлагуудад өгчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбар нэг их наяд 481 тэрбум төгрөгийг тусгуулсан. 2021 онд ковидын тусламж, үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан.

ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр санхүүжилтийг олгодог бөгөөд тус санхүүжилтийг олгоход тухайн оношийн бүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн материал, байгууллагын урсгал зардал, цалин гэх мэт бүх зарцуулалт ордог. Тиймээс 2023 оны төсөвт суусан нэг их наяд 481 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бусад ажлыг хийхэд хангалттай гэж үзэж байна. 2022 онд ЭМД-ын биелэлтийг 200 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай ажилласныг онцолжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд