No menu items!
HomeНийгэмНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

-

Ebarimt сугалааны тохирол энэ сарын 12-нд буюу энэ лхагва гарагт явагдана. Энэ оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа уншуулж 10-р сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдаарай.

Зургаан сар завсарласны дараа шинэчлэгдсэн хувилбараар явагдах шууд тохирлыг хэрхэн зохион байгуулах тухай журам батлагдсан. Уг журамд, тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна. Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3 орон таарвал 60,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 4 орон таарвал 100,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 5 орон таарвал 500,000 төгрөг

1-10 баримт бүртгүүлээд 6 орон таарвал 5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 7 орон таарвал 10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 8 орон таарвал 30,000,000 төгрөгийн урамшуулал авна.

Сангийн сайд Б.Жавхлан “Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн маань дөрөвхөн сарын дотор 50 хувиар буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх асуудал үүснэ. Одоо бид сугалааны системд шинэчлэл хийсэн. НӨАТ-ын баримтаа баталгаажуулж уншуулсан иргэн бүр өөрийн сугалааны сериал дугаарыг утаснаасаа харах боломжтой болсон.

Мөн одоо уншуулсан баримт болгон сугалааны тохиролд оролцоно. Олон баримт уншуулах тусам хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар болгоны сугалаанд өгөх хожилын сан нэмэгдэнэ” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд