No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Жавхлан: Хүүхдийн мөнгөнөөс өндөр орлоготой хэсэг нь татгалзаж, зорилтот бүлэгт өгнө

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөнөөс өндөр орлоготой хэсэг нь татгалзаж, зорилтот бүлэгт өгнө

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын Ц.Сандаг-Очир “Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч. Хүүхдийн мөнгө олгохгүй хүн амын есөн хувийг яаж тооцох вэ? Хүн амын бүртгэл мэдээллийн сангаасаа тооцох юм уу, эсвэл урилах юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан: Шаталсан татвар бол шинэ татвар биш. Бид 2004 онд анх энэ тогтолцоонд байсан. 2014 онд энэ тогтолцооноос гараад 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ дээр буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь бага. Сарын 10, 15 саяас дээш гээд гурван шаталсан татвартай болно.

Манай улсад 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг иргэн байдаг. Эндээс шатлалд хамаарч байгаа нь 0.3 хувь буюу 1,365 хувь хүнд оногдож буй татварын систем юм. Шаталсан татвараас орж ирэх орлого 10 тэрбум төгрөг байна.

10-15 саяынхаа хооронд давсан хэсэг дээр нь 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр нь 20 хувь татвар ногдуулах системийн шинэчлэл. Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Төсөвт суухгүй зүйлүүдийн зураг төсвийг хийж илүү зардал гаргах шаардлагагүй. Ийм зарчим баримтална.

Хүүхдийн мөнгөний тухайд, Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө тусгагдсан. Өөрөөр хэлбэл энэ нь халамж. Тийм учраас зорилтот бүлэгт өгнө. Хүүхдийн мөнгө ковидын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоо биелүүлсэн. Цаашдаа өндөр орлоготой хэсэг нь татгалзаж, зорилтот бүлэгт өгнө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд