No menu items!
HomeДэлхийКим Кардашиян койн сурталчилсны төлөө 1,26 сая долларын торгууль төлөхөөр боллоо

Ким Кардашиян койн сурталчилсны төлөө 1,26 сая долларын торгууль төлөхөөр боллоо

-

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Ким Кардашиян ЭфериумМакс гэх коиныг өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан сурталчилсны төлөө 1.26 сая ам.долларын торгууль төлөх болсон тухай BBC агентлаг мэдээлжээ. Түүний зүгээс торгуулийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн юм.

АНУ-ын Үнэт цаас, Арилжааны хорооноос мэдэгдсэнээр хатагтай Кардашиян коиныг сурталчлахаар 250,000 ам.доллар авсан хэдий ч олон нийтэд мөнгөн аван хийж буй сурталчилгааны ажил гэдгийг тодотгож зарлаагүй гэсэн байна.

Торгуулиас гадна тэрээр гурван жилийн хугацаанд ямар нэг криптовалют сурталчлах эрхээ хасуулжээ.

Түүний өмгөөлөгчийн BBC агентлагт хандан хэлснээр Ким Кардашиян энэхүү асуудлыг Үнэт цас, Арилжааны хороотой хамтран шийдвэрлэж чадсан явдалдаа баяртай байгаа гэсэн юм.

Хэргийг эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сард ЭфериумМакс криптовалютад хөрөнгө оруулалт хийн койн худалдан авсан хүмүүс реалити шоуны од Ким Кардашиян, боксын тамирчин Флойд Мэйуэдер Жр, сагсан бөмбөгийн тамирчин Паул Пийрс нарын эсрэг шүүхэд гомдол мэдүүлсэн юм.

Олны танил эрхмүүдийн хамтаар тэд мөн тус криптовалютыг гаргасан этгээдүүдийг ч шүүхэд дуудсан юм. Харин олны танил эрхмүүдийг ЭфериумМакс криптовалютын талаар ташаа мэдээлэл түгээж, үндэслэлгүй сурталчилгаа хийсэн гэж үзсэн байна.

Тодруулбал, тэд дээр дурдсан олны танил эрхмүүд өөрсдийн шүтэн бишрэгч, дэмжигч нарт тус криптовалютын тухай сурталчилж, коинд хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө хэд нугалж байгаа тухай бор шувуу нисгэсэн нь коины үнийг зохиомлоор өсгөхөд нөлөөлсөн гэж буруутгаж байгаа юм. Тийнхүү ЭфериумМаксийн зах зээлийн ханш даруй 1300 хувиар өссөн ч сарын хугацаанд бүх үнэ цэнээ алджээ.

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд