No menu items!
HomeЭрүүл мэндН.Төгсбаяр: Дааврын үйл ажиллагааны хямрал нь умайн гаднах жирэмслэлтэд нөлөөлдөг

Н.Төгсбаяр: Дааврын үйл ажиллагааны хямрал нь умайн гаднах жирэмслэлтэд нөлөөлдөг

-

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч Н.Төгсбаяр умайн гаднах жирэмслэлтийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Умайн гадуурх жирэмслэлт гэж юу вэ?

Жирэмслэлт гэдэг нь өндгөвчөөс эм бэлгийн эс гадагшилж, үрийн хоолойгоор дамжин эр бэлгийн эстэй нийлж үр тогтохыг хэлдэг. Хэвийн үед үр тогтсон өндгөн эс умайн хөндийн аль нэг хананд бэхлэгддэг. Харин үр тогтсон өндгөн эс умайгаас өөр хэсэгт бэхлэгдэхийг умайн гадуурх жирэмслэлт гэнэ.

Энэ нь нийт жирэмслэлтийн 2,1 хувьд тохиолддог гэж үздэг. Умайн гадуурх жирэмслэлтийн нийт тохиолдлын 95 хувьд үр хөврөл гуурсан хоолойд бэхлэгддэг. Үлдсэн таван хувь нь умайн булан, умайн хүзүү, умайн сорвинд, өндгөвч, хэвлийн хөндийд тус тус бэхлэгддэг.

Үр хөврөл нь умайгаас өөр хэсэгт байрласан үед өсөх боломжгүй. Тиймээс эрт оношилж чадвал хүндрэлээс сэргийлнэ.

Ямар шалтгааны улмаас умайн гадуурх жирэмслэлт үүсдэг вэ?

  • Бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд (умай, өндгөвч, гуурсан хоолойн үрэвсэл)
  • Бэлгийн замын халдварт өвчин (заг хүйтэн)
  • Үр хөндөлт
  • Өмнө нь умайн гадуур жирэмсэлж байсан
  • Умайн гуурсан хоолойн төрөлхийн гажиг (урт, битүү)
  • Тамхи татдаг
  • 35-40 нас, насжилт нөлөөлдөг гэж үздэг
  • Өмнө нь бага аарцгийн мэс засалд орсноос үүссэн наалдац (мухар олгой, умай, дайвар)
  • Умайд ерөндөгтэй
  • Дааврын үйл ажиллагааны хямрал
  • Үр шилжүүлэн суулгах
  • Шалтгаан тодорхойгүй үүсдэг /цөөн тохиолдолд/

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эрт үед шинж тэмдэг илрэхгүй байж болно.

  • Сарын тэмдэг ирэхгүй болох
  • Хөх хөндүүр болох
  • Биений юм хоригдсоны дараа үтрээнээс цус үе үе эсвэл үргэлжлэн гарах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Хожуу үед умайн гуурсан хоолой задарснаас дотуур цус алдаж, хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, бөгс рүү тулж өвдөх, мөр лүү өвдөх, толгой эргэх улмаар ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч,
амь насанд аюул учирч болно.

Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?

1. Эмийн эмчилгээг хийнэ – Онош батлагдсан тохиолдолд аль болох хугацаа алдахгүй эмчилгээг эхэлнэ. Эмэгтэйн биеийн байдал хэвийн, үүсгэврийн хэмжээ жижиг, цус алдалтгүй, ХГ даавар бага нөхцөлд үр хөврөлийн өсөлтийг зогсоох эмийн эмчилгээ, метотрексатыг хэрэглэснээр мэс засал хийхгүйгээр шимэгдэх
боломжтой.

Хөхүүл болон зүрх судас, элэг, бөөрний хүндэрсэн эмгэгтэй,
тухайн эмийн бодист мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Эмийн эмчилгээний үр дүнг эмч хянана.

2. Мэс заслын эмчилгээ

  • Эмийн эмчилгээнд үр дүнгүй, зовиур нэмэгдэх
  • Үүсгэврийн хэмжээ томрох
  • ХГ даавар ихэссэн
  • Дотуур цус алдалттай үед мэс зэсал эмчилгээг хийнэ.

Хэвлийн нээлттэй мэс засал

Хэвлийн дурангийн мэс заслыг биеийн байдал тогтвортой, дотуур цус алдалтгүй, хэвлийн наалдацгүй бол хийнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд