No menu items!
HomeЗөвлөгөөЗөвлөгөө: Ганга өвс нь архины дуршил дарж, шартах хам шинжийг үгүй болгоно

Зөвлөгөө: Ганга өвс нь архины дуршил дарж, шартах хам шинжийг үгүй болгоно

-

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс ганга өвсний ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Ганга өвсний ач холбогдол

Ганга өвс нь архины дуршил дарж, архинд донтох өвчний I, II, III үе болон шартах хам шинжийг үгүй болгоно. Үүнээс гадна тайвшруулах үйлчилгээтэйг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Иймд Наркологийн эмнэлэг ганга өвсийг эмчилгээндээ байнга хэрэглэдэг байна.  

Ганга өвс нь архи уух дурыг дарж, архины хордлого тайлах, хордлого тайлах эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Ийм учраас сэтгэл санааны байдлыг тогтворжуулах, сэтгэцийн хэвийн байдлыг хадгалах, тайвшруулах, алжаал тайлах, нийгэм хамт олонтой харилцах харилцаа хандлагыг сэргээх, сэдэлжүүлэх зорилгоор гангатай усан ванн эмчилгээг ганганы ханд уулгаж хордлого тайлах эмчилгээтэй хослуулан хийдэг аж.

Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ.  

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг байна.

Ганга өвс нь биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өдөр бүр хэрэглэж  өөрийгөө тайвшруулах хэрэгтэй.  Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. 

Ханд бэлтгэх

  • Хатаасан ганга өвс -15гр
  • Буцалсан халуун ус -500гр

Уг ургамал дээрээ буцламгай усаа хийж 10-15 минут байлгах эсвэл буцалж буй усанд хатаасан ганга өвсөө хийж 15 минут буцалгаад өтгөрүүлж хандалж болно. Хандалсан өтгөн хандан дээр буцалсан ус хийж шингэлж ууна. Мөн нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууж тус тус хэрэглэж болно.

Эх сурвалж: Наркологийн эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд