No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгоно

Хэн юу хэлэв: Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгоно

-

Цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөг болгоон нэмэгдүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэн олгох эсэх талаар албаны хүмүүс байр сууриа илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.

С.Мөнгөнчимэг: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа

Сангийн дэд С.Мөнгөнчимэг: Хэмнэлтийн тухай хууль батлагдаад, хэрэгжээд явж байна. Энэ хуульд тодорхой заасан байгаа хэмнэлтүүд цаашдаа үргэлжилнэ.

Олон улсын байгууллагуудаас хөгжиж байгаа орнуудад хэд хэдэн зөвлөгөө зөвлөмж өгч байгаа. Тухайлбал, төсвийн зардлаа аль болох хэмнэх, өрийн асуудалд зөв менежмент хийх, мөн зорилтот бүлэг рүүгээ илүү анхаарлаа хандуулаарай гэсэн зөвлөмж өгсөн. Үүний дагуу халамжийг зорилтот бүлэгт хандуулах нь зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийднэ.

/2022.09.23/

Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2018 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн. Энэ бол халамж нэмэгдсэнтэй холбоотой. 

Ийм учраас халамжийг хавтгайруулахгүй байж, зорилтот бүлэгт шилжүүлнэ.

Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа.

МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо байнга өсөж байна.

Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй.

/2022.09.26/

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломж бүрдсэн

Сайн сайд Б.Жавхлан: Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. 

Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.

Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 91 хувьд нь өгөх боломж бүрдсэн.

Харин өндөр орлоготой гэдэгт хэр хэмжээний орлоготой өрхүүд хамаарах вэ гэхээр, ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна. 

ҮСХ дээр байгаа тооцоогоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өндөр орлоготой ангилалд байна.

/2022.09.28/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд