No menu items!
HomeУлс төрДараагийн хүн томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг Д.Амарбаясгалан хариуцан ажиллана

Дараагийн хүн томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг Д.Амарбаясгалан хариуцан ажиллана

-

Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх.

Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм” хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж, улмаар түүнийг үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар сайдын ажлыг Д.Амарбаясгалан хариуцан ажиллахаар болжээ.

Энэ тухай Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн юм. Тэрээр “Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана.

Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэл анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байна.

Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаас гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгийг албан ёсоор хэлье” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд