No menu items!
HomeХэн юу хэлэвАвтомашины тэгш, сондгой дугаараар ээлжлэн явуулах эсэх талаар тэд юу гэв

Автомашины тэгш, сондгой дугаараар ээлжлэн явуулах эсэх талаар тэд юу гэв

-

Улаанбаатар хотод 2022 оны наймдугаар сарын 27-ноос эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлах зохицуулалт үйлчилж байна. Уг хязгаарлалтын хугацаа Ням гарагт цуцлагдана.

Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх талаар холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлжээ.

Д.Сумъяабазар: Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын даац 3-4 дахин нэмэгдсэн. Үүнийг зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа.

Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ”

/2022.09.02, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр/

Н.Сугар: Олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийднэ

Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм.

/2022.09.02, Н.Сугар фэйсбүүк хуудас/

Ж.Сүхбаатар: Шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар: Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй.

/2022.09.02, твиттер/

Н.Намуу: Энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна.

/2022.09.02, НССОНХГ/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд