Цэцэрлэгт орох хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар авч, хуваарилалт хийж дуусаад буй. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилсан тухай БШУЯ мэдээлж байв.
Харин нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл, хуваарилалтын дараа эцэг эх, асран хамгаалагчдаас ирж байгаа түгээмэл асуултуудыг нэгтгэж дараах байдлаар хариулжээ.