No menu items!
HomeОнцлох үйл явдалЦэцэрлэгт орох хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

Цэцэрлэгт орох хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

-

Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дуусжээ.

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна.

Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1,675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилсан байна.

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг БШУЯ-наас зөвлөлөө.

Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлах нь.

Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандана.

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой.

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд есдүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана.

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Даваа гарагт Боловсролын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэх өгөх юм байна.

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн өгөх шинжилгээ:

  1. Шээс,
  2. Цагаан хорхой 

Шинжилгээг ихэнх цэцэрлэгүүд өөрийн байрандаа нэгдсэн журмаар авах юм. Хэрвээ цэцэрлэг дээр авахгүй тохиолдолд улсын, хувийн аль ч эмнэлэгт өгч болох бөгөөд бичгээ есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстойг Нийслэлийн Боловсролын Газраас сануулж байгаа юм.

Ковидын халдвараас сэргийлж дараах дэглэмүүдийг баримтлаарай

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХЭЭС БЭЛТГҮҮЛЭХ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ГУРВАН САР ХЭРЭГЛЭХ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд