No menu items!
HomeОнцлохЭмч зөвлөж байна: Фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байна

Эмч зөвлөж байна: Фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байна

-

“Монголын сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал” үндэсний чуулган есдүгээр сарын 13-нд болно. Энэ өдөр Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хэлэлцэж үндэсний хэмжээнд чуулах ажээ.

Манай улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар мэргэжилтнүүд дараах мэдээллийг өгснийг сийрүүлэн хүргэж байна.

АШУҮИС, Анагаах Ухааны Сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор З.Хишигсүрэн: ДЭМБ-ын тооцооллоор жилд 800- 1,000,000 хүн ам иа хорлодог. Үүнийг 1-2 дахин нэмэхүйц байдлаар амиа хорлох оролдлогыг хийдэг гэсэн тоо баримт байдаг. Харин манай улсын хувьд ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуучууд болон хүүхэд, өсвөр үеийнхний дунд амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх нь нэмэгдэж байгаа.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(СЭМҮТ)-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч, АУ-ы доктор В.Баярмаа: Хүүхдийн эмгэгийн талаар 11 аймаг, таван дүүрэгт сургуулиуд дээр суурилан явуулсан судалгааны дүнд 

  • 60.5 хувь нь эрүүл
  • 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай
  • 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гарсан.

Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин: Донтолтын эмгэг их байна. Жишээ нь мөрийтэй тоглох, архины хамаарал их байдаг. Сүүлийн үед залуучуудын дунд мансууруулах бодисын хараат байдалд орох гэх мэт донтолтын эмгэгүүд их байгаа юм. Мөн дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байна гэж үзэж байгаа.

Клиникийн профессор, сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар: Монголд сэтгэцийн эмгэг судлаач 150 гаруй эмч бий. Өнөөдөр гурван сая хэдийнээ давсан Монголын хүн амд энэ нь хаана ч хүрдэггүй. Сэтгэл засал хэмээх том салбар хөгжиж эхэлж байна. Энэ тал дээр боловсон хүчний асуудал чухал. Дээрээс нь эдийн засаг, материаллаг баазын хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж боддог.

Эх сурвалж: Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд