No menu items!
HomeНийгэмБНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт өнөөдрөөс эхэлнэ

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт өнөөдрөөс эхэлнэ

-

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс есдүгээр сарын 22-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёр давхарт шалгалтын (CBT) танхимд явагдахаар боллоо.

Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэнээс тухай тухайн үед нь өнгөний харалган гэх мэт биеийн ерөнхий үзүүлэлтийг шалгаж хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу.  

Мөн бүртгэл хийлгэсэн иргэний бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мессеж илгээгдэх юм. 

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

  1. БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт хөдөлмөрийн яамнаас Монгол улсаас сонгож авах хүний тоог 500 хүнээр нэмсэн тул 2022 оны шалгалт өгч 110-аас дээш оноо авсан иргэдээс 855 иргэнийг онооны дарааллаар сонгон шалгаруулж авах тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтандаа сайн бэлтгэн ирнэ үү.
  2. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  3. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
  4. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  5. Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн нь шалгалт өгөх өдрөөс өмнө урдьчилан эмнэлгийн магадалгааг өгсөн тохиолдолд зөвхөн хүсэлт хүлээж авах бөгөөд бүх шалгалт явагдаж дууссаны дараа тухайн иргэдээс зөвхөн нэг удаа нэмэлт шалгалт авна.

Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны 10 дугаар сарын 07-нд зарлана.

Эх сурвалж: Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд