No menu items!
HomeХүмүүс“Хуур” хөгжмийн наадамд дуулах Lil Pump-ийн тухай сонирхолтой мэдээллүүд

“Хуур” хөгжмийн наадамд дуулах Lil Pump-ийн тухай сонирхолтой мэдээллүүд

-

Өнөөдөр болох XMF наадамд дуулах Lil Pump-ийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Нэг. Тэрээр 2000 оны наймдугаар сарын 17-нд төрсөн. Түүний жинхэнэ нэрийг Газзи Гарсиа гэдэг.

Хоёр. Lil Pump 2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа ээж, аав нь Колумбаас ирсэн бөгөөд түүнийг зургаан настай байхад нь салсан гэж мэдэгджээ. Мөн тэрээр энэ оны 4-р сард аавыгаа нас барсан хэмээн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Гурав. Тэрээр үймээн самуун дэгдээсэн хэргээр олон сургуулиас хөөгдөж байсан гэдэг. Гэвч 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон.

Дөрөв. Түүний 2017 онд гаргасан “Gucci gang” дуу нь амжилтынх эхлэл болсон бөгөөд тус дуу нь тухайн оны шилдэг 100 дууны топ гуравдугаарт бичигдэж платинум цол хүртэж байжээ.

Тав. Тэрээр 2017 оноос өнөөг хүртлэх хугацаанд гурван цомог болон олон сингл дуунууд гаргасан. Мөн Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг уран бүтээлчидтэй хамтран олон хит дуунуудыг гаргажээ. 

Зургаа. Гарсиа 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын кампанит ажлыг дэмжин ажиллаж байсан.

Долоо. Түүнийг Даниэлла Бреголитэй болзож байсан гэх цуу яриа гарсан байдаг. Даниэлла Бреголи бол хамгийн залуу эмэгтэй реппер юм. Гэхдээ тэрээр одоогоор ганц бие ажээ.

Найм. Дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өчигдөр Монголд ирсэн. Гэвч түүний бялуу цонхруу шидэж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, зарим хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд