No menu items!
HomeUncategorizedЛ.Ариунтулга: НДШ-ийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, сүүлийн 6...

Л.Ариунтулга: НДШ-ийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байна

-

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Л.Ариунтулга тэтгэмжийн даатгалын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Даатгуулагч тэтгэмжийн даатгалд хэдэн хувийн шимтгэл төлдөг вэ?

– Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-р зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос ажил олгогч нэг хувь, албан журмын даатгуулагч 0.8 хувь, сайн дурын даатгуулагч нэг хувиар шимтгэл төлдөг.

Даатгуулагч тэтгэмжийн даатгалын сангаас ямар тэтгэмж авах эрхтэй вэ?

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Мөн жирэмсний болоод амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж авах эрхтэй байдаг.

– Даатгуулагч тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болоод амаржсаны тэтгэмж авах эртэй гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1-т жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн эрхийн талаар тусгаж өгсөн байдаг.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх, 196 доошгүй хоног тээгээд буюу дутуу төрүүлсэн даатгуулагч, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Мөн албан журмын даатгуулагч хүүхдээ асарч чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлбэл тэр бүрд нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэж хуульд заасан байдаг.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагчийн сүүлийн 12 сарын дундаж цалин хөлснөөс 100 хувиар бодож, 4 сарын хугацааны ажлын өдрөөр тооцож олгоно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд