No menu items!
HomeОнцлох"Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорвол ес, аравдугаар сард дахин бүртгүүлэх боломжтой"

“Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорвол ес, аравдугаар сард дахин бүртгүүлэх боломжтой”

-

БШУЯ-наас цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, хүртээмжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулах юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа маргааш e-mongolia.mn цахим системд хүсэлт хүлээн авахаар эхэлнэ. 2-5 настай хүүхдүүд, ялангуяа 3, 4, 5 настай хүүхдүүдийг эхний ээлжинд 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг баримталж байна.

2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Нийслэлийн иргэн оршин суугаа хаягаа баталгаажуулсан байх шаардлагыг тавьж байгаа. Байр түрээсэлдэг иргэд түр оршин суугчийн баталгаажилтийг хийлгэсэн байх шаардлагатай.

Цахим бүртгэлийг гурван үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал,

-Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 08.24,

– Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 08.26,

– Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 09.09-ний хооронд байхаар зохион байгуулна.

Магадгүй энэ үед хөдөө орон нутагт томилолттой, гадаад зорчсон, хаягийн бүртгэл маргаантай иргэд байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас дараагийн бүртгэл есдүгээр сарын 10-аас нээгдэнэ. Бүр боломжгүй бол аравдугаар сард бүртгэл нээгдэнэ.

Өөрөөр хэлбэл нэг удаагийн бүртгэл хийж, нэг удаагийн хаалтаар хүүхдүүдэд ялгавартай хандахгүй. Тодорхой үе шаттай зохион байгуулж, боломжийг бий болгоно. Маргааш бүртгэл нээгдэнэ гээд уралдах шаардлагагүй. Түрүүлж бүртгүүлсэн хэн нэгэнд давуу тал олох боломжгүй.

Бүртгэл нээгдэхээр аль дүүрэгт хэдэн суудалтай, хэдэн хүүхэд хүсэлт илгээсэн талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй харагдана” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд