No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Саранхүү: Хурдан морийг наймаас дээш насны хүүхэд унаж уралдана

Г.Саранхүү: Хурдан морийг наймаас дээш насны хүүхэд унаж уралдана

-

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү хүүхдийн осол гэмтэл, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “2019-2021 онуудад цар тахлын нөхцөл байдалтай холбоотой улсын хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй. Харин энэ онд баяр наадам өргөн дэлгэр болох тов гарсан байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морь унаач хүхдийн эрхийг хамгаалах хүрээнд хэд хэдэн ажил хийгээд явж байна.

Нэгдүгээрт, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс унаач хүүхэд болон эцэг эхчүүдэд, уяачид зориулсан зөвлөмжийг хүргүүлж байна. Мөн унаач хүүхдүүдийн урьдчилсан бүртгэлийг хийж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан эсэх, морь унах хуулийн насанд хүрсэн эсэх, морь унаж бэлтгэгдсэн эсэхийг бүртгэн авч байна.

Улмаар гарааны зурхай дээр унаач хүүхдүүдийг өмнөх мэдээлэл бүхий картаар таньж, стандартын хувцас хэрэгслийг зөв өмссөн эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.

Энэ он гарснаас хойш хурдан морины 82 уралдаан зохион байгуулагдсан мэдээлэл бий. Эдгээр уралдаанд нийт 3184 унаач оролцож, уралдааны явцад 9 хүүхэд бэртэж гэмтэж, нэг нь нас барсан байна.

Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдахыг зөвшөөрдөг байсан. Харин тун саяхан энэ хуулийг шинэчлэн найруулж баталснаас хурдан морь унаж уралдах хүүхдийн насыг найм болгон нэмсэн.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд