No menu items!
HomeЭрүүл мэндБ.Түвшин-Эрдэнэ: Жирэмсний үед хэвлийгээр гэнэт өвдөж, арьс цайх шинж илэрвэл яаралтай эмчид...

Б.Түвшин-Эрдэнэ: Жирэмсний үед хэвлийгээр гэнэт өвдөж, арьс цайх шинж илэрвэл яаралтай эмчид ханд

-

Нийслэлийн Амгалан амаржих газар цахим хуудсаараа дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Түвшин-Эрдэнэ “Жирэмсэн үеийн аюултай шинж” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Жирэмсэн үеийн аюултай шинж

Даралт ихсэлт – Тухайн ээж маань гэртээ даралтын аппаратгүй бол даралтаа ихэссэн эсвэл багассаныг мэдэх боломжгүй. Тиймээс даралт ихэссэн үед илрэх шинж тэмдгээ мэдэж байх шаардлагатай. Даралт ихэссэн үед ээжид толгой өвдөх, хүзүү хөших, нүдний өмнө оч гялалзах, аюулхай орчим өвдөх шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж илэрвэл яаралтай эмчид хандана.

Жин хэт ихсэх – Жирэмсний үед 10-12 кг жин нэмдэг бөгөөд долоо хоногт дунджаар 350 гр жин нэмэгдэж байдаг. Үүнийг хэвийн гэж үзнэ. Харин долоо хоногт 400 гр түүнээс дээш нэмэгдэж байвал жин хэт ихсэж байна гэж үзнэ. Энэ үед хавагнаж, шээсний гарц багасна.

Мөн жин огт нэмэгдэхгүй байх нь аюултай шинж тэмдгийн тоонд багтана. Жин огт нэмэгдэхгүй байна гэдэг нь эхийн хэвлийд байгаа ураг хэвийн өсөж, хөгжихгүй байгааг илтгэнэ.

Үтрээнээс цус гарах – Энэ нь жирэмсний аль ч үед тохиолдож болно. Жирэмсний эхэн үед тохиолдож байвал ураг зулбаж байгаа, өсөлтгүй жирэмсэн, умайн гаднах жирэмслэлт байх магадлалтай.

Хожуу хугацаанд энэ шинж тэмдэг ажиглагдвал ихэс ховхрох, умай урагдсан байх магадлалтай.

Үтрээнээс ус гарах- Энэ нь ураг орчмын шингэн гарч байгааг илтгэнэ. Ураг орчмын шингэн нь жирэмсний явцад  ургийг хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл ус гарвал тэр орчин алдагдана гэсэн үг. Ус ихээр гарах үед ээжүүд маань мэдээд эмчид ханддаг. Харин бага багаар гарч байгааг анзаарахгүй тохиолдол бий. Хэрэв дотуур хувцас ойр ойрхон норвол цагаан ариун даавууг дотуур хувцсанд хавчуулаад харзнах хэрэгтэй. Даавуу маань нороод байвал эмчид хандана.

Халуурах – 38 хэмээс дээш халуурч байвал тухайн ээжийн биед ямар нэг үрэвслийн процесс явагдаж байна гэсэн үг. Тиймээс эмчид хандаж оношоо тодруулах шаардлагатай. Ингэснээр жирэмсний дараа дараагийн хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой.

Хэвлий болон нуруугаар өвдөх – Жирэмсний үед хэвлийгээр гэнэт өвдөөд арьс цайх шинжтэй хавсарч байвал эмчид хандах хэрэгтэй. Энэ нь умайн гадуурх жирэмслэлт болон дотуур цус алдалтын үед тохиолддог. Харин хэвлий болон нуруугаар удаан хугацаанд үргэлжилсэн өвдөлт өгвөл ихэс ховхорсон байх магадлалтай.

Мөн 37 долоо хоногтойгоос хойш үе үе давтагдсан өвдөлт өгвөл төрөлтийнх гэж ойлгож болно. Түүнээс өмнө өвдөөд болиод байвал ураг зулбах, дутуу төрөх эрсдэлтэй байна гэсэн үг.

Ургийн хөдөлгөөн – Ургийн хөдөлгөөн багасах, огт хөдлөхгүй байвал аюултай шинж гэж үзнэ. Ураг 7-8 долоо хоногтойд хөдөлж эхэлдэг. Гэхдээ ээж нар маань 16-22 долоо хоногтойд мэдэрдэг л дээ. Анхан төрөгч ээж бол 20-22 хоногтойд мэдэрч болно. Ургийнхаа хөдөлгөөнийг мэдэхгүй байвал тайван хэвтээд хэвлий дээрээ гараа тавиад мэдрэх хэрэгтэй. Ингэж цагийн турш үзэхэд ураг 4-өөс дээш удаа хөдөлж байвал хэвийн. Харин хөдлөхгүй, хөдөлгөөн цөөхөн байвал эмчид яаралтай хандана.

Жирэмсний хордлого – Жирэмсний эхэн үеийн хордлогын үед хоногт 10-аас дээш удаа бөөлжиж байвал эмчид яаралтай хандах шаардлагатай. Ингэж их бөөлжиж байгаа үед ээжийн маань жин хасагддаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд