No menu items!
HomeХэн юу хэлэв"Эргээд Ерөнхий сайдын санаачлагаар УИХ-ыг тараадаг механизмтай болохгүй бол хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй"

“Эргээд Ерөнхий сайдын санаачлагаар УИХ-ыг тараадаг механизмтай болохгүй бол хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй”

-

Хуульч Д.Үүрцайхын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас онцлон хүргэе.

Тэрбээр “Одоогийн байгаа тоог дор хаяж нэг дахин нэмэх хэрэгтэй. Анх 1992 онд Үндсэн хууль баталж байх үед нэг сая гаруйхан сонгогчтой байлаа. Харин өнөөдөр 2.3 сая сонгогчтой болж өссөн.  УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол төлөөллийн ардчиллын зарчим хангагдахгүй байна. Мөн нэг гишүүний саналын жин их байгаа учраас аливаа асуудлыг шийдвэрлэхэд их нөлөөтэй байна. Энэ нөлөөгөө цаашлаад авлига, хээл хахуульд ашиглах, тойргийн төсөв ярих, тендерт нөлөөлөх, элдэв лобби нөлөөлөлд автах зэрэг сөрөг талууд илэрч байна. Улмаар Засгийн газартаа дарамт шахалт учруулах, Засгийн газраас оруулж ирсэн хөгжлийн бодлогыг гацаах, төсвийн хөрөнгийг тарамдуулах   асуудал парламент дээр байнга үүсч байна. Дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын ардчилалтай улсуудын жишиг, болон улс төр, эрх зүйн шинжлэх ухааны судалгаауудыг авч үзэхэд Монгол Улс 150 ба түүнээс дээш парламентын гишүүнтэй болж байж хуйвалддаггүй, нөлөөнд автдаггүй, чанартай хууль баталдаг парламенттай болно гэдгийг харуулсан байдаг.

Харамсалтай нь зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бид урагшлахгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудыг засахгүйгээр бид хөгжихгүй.  Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах тэр боломжийг Үндсэн хуульдаа бий болгох нь чухал байна. Парламентын ардчилал гэдэг бол ер нь хүчтэй Ерөнхий сайдын ардчилал байдаг.  Дээрээс нь энэ ардчилал нь зөвхөн улс төрийн намуудаар дамжин хэрэгждэг. 2019 оны өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон уу гэвэл чадаагүй. Ерөнхий сайдад тодорхой хэмжээний бүрэн эрхүүдийг нэмж өгсөн, дэвшил болсон. Гэхдээ тэр нь шийдвэрлэх бүрэн эрхүүд биш байсан учраас үр дүнгээ өгсөнгүй.

Мөн өнгөрсөн 30 жилд  Монгол Улс зөвхөн өөрөө өөрийгөө тараадаг супер парламенттай явж ирлээ. Парламент хичнээн буруу байгаад хариуцлага хүлээдэггүй.УИХ бүхэлдээ хариуцлага хүлээдэггүй, эрчдэлд ордоггүй учраас парламент нь Засгийн газраараа байнга оролддог, дургүй нь хүрвэл огцруулдаг ийм байдалтай явж ирсэн. Нэгэнт Монгол Улс парламентын ардчиллыг бэхжүүлэхээр Үндсэн хуульдаа тусгаад, ийм төрийн удирдлагын хэлбэр Монголд зохимжтой гэж сонгож авсан юм чинь цаашид үүнийгээ төгөлдөржүүлэх, бэхжүүлэх шаардлагатай.

Хэрэв УИХ нь Засгийн газрыг огцруулах бодит боломжтой бол эргээд Ерөнхий сайдын санаачлагаар УИХ-ыг тараадаг бодитой механизмтай болохгүй бол хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй.  Дээрээ хариуцлага хүлээхгүй бол доошоо хэн ч хариуцлага хүлээх хүсэлгүй болж байна. Бид Үндсэн хуулийн буруу зохицуулалтаасаа болоод ийм л нийгмийг бий болгоод байна. УИХ-д хариуцлага хүлээлгэдэг больё гээд ярихаар зарим нь нэг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг яриад байдаг. Энэ бол чухал биш.  Яагаад гэвэл парламент хамтын шийдвэр гаргадаг, хамтын удмрдлагатай байгууллага учраас хамтаараа хариуцлага хүлээх ёстой. Ийм тогтолцоо бий болсон цагт УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд ажилладаг, попордоггүй, чанартай сайн хууль баталдаг болно” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд