No menu items!
HomeЭрүүл мэнд"Эрт илрүүлэг шинж тэмдэг дээр суурилдаггүй"

“Эрт илрүүлэг шинж тэмдэг дээр суурилдаггүй”

-

УНТЭ-ийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Бүдүүн, шулуун гэдэсний өмөн

Бүдүүн, шулуун гэдэсний өмөн нь хоргүй ургацаг хэлбэрээр эхэлж цаг хугацааны явцад өмөн болж хувирдаг. Ургацаг нь 10 жилийн дараа өмөн болох эрсдэлтэй.

Бүдүүн гэдэсний өмөн үүсгэгч хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл бий. Үүнд:

-Улаан мах (үхрийн мах, гахайн мах, хурга, элэг) болон боловсруулсан махыг хэтрүүлэн хэрэглэх

-Махыг өндөр температурт боловсруулах буюу хайрч, шарж хоол хийх

-Бие махбодын идэвхгүй байдал

-Таргалалт

-Тамхи татах

-Согтууруулах ундаа ихээр хэрэглэх

-Нас (50-аас дээш байх)

-Бүдүүн гэдэсний өмөн эсвэл ургацагийн өгүүлэмжтэй байх

-Гэдэсний үрэвсэлт өвчнүүдээр удаан хугацаанд өвчилсөн

-Удамшлын эмгэгүүд

-II хэлбэрийн чихрийн шижин

Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн илрүүлэг шинжилгээ

Эрт илрүүлэг нь шинж тэмдэг дээр суурилдаггүй. Шинж тэмдэг илрээгүй гээд хойрго хандах нь бий. Тэгж төөрөгдөлгүйгээр эрт илрүүлэгтээ хамрагдахыг уриалж байна.

Бүдүүн гэдэсний дуран нь илрүүлгийн ганц сонголт биш. Дээрх шинжилгээнүүд бий. Эхлээд тестийн шинжилгээг өгч болно.

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг тусгай саванд өтгөний дээжээс хийж өгдөг. Дээж өгөхөөс өмнө эм, хоолны дэглэмийг хязгаарлах шаардлагагүй. Уг шинжилгээ нь бүдүүн гэдэсний гэмтэлд мэдрэмтгий байдаг.

Илрэх шинж тэмдэг:

-Шулуун гэдэсний цус алдалт

-Өтгөн хатах,эсвэл суулгалт

-Төмөр дутагдлын цус багадалт

-Лабаораторийн шинжилгээгээр хэвийн бус гарах

-Тромбоцит болон үрэвслийн маркер ихсэх, элэгний үйл ажиллагаа хэвийн бус болох

-Хэвлий хэсгээр өвдөх

-Удамшлын мэдээлэл

Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр нарийвчлан тодруулна гэдэг зарчимтай.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд