No menu items!
HomeОнцлохА.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой

А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой

-

Таталтын эсрэг эм хоёр жил гаруй хугацаанд тасарсанд бухимдсан эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр жагссан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой эсэх талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг хийх ёстой.

Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хүүхдийн төлөө фондоор эмнэлэг барих нь чухал болохоос биш хандивт өгнө гэвэл арав орчим хүүхдэд л зарцуулагдах мөнгө болчихно. Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэв.

Мөн тэрбээр “Таталтын эмийг албан ёсоор оруулж ирэх зөвшөөрлийг нь өгч байгаа. Нөгөө талаар энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг, төрөөс даадаг байх тогтолцоог бий болгоё гэж Эрүүл мэндийн сайдтай ярьсан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв өнөөдөр очиж ажиллахад тус төв эрүүл мэндийн үйлчилгээ бус сэргээн засах, хөгжлийн үйлчилгээ л үзүүлдэг байсан. Тиймд тэнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, тусгай зөвшөөрөл авах ажил хийгдэж байна, тун удахгүй үр дүн гарна.

Өнөөдөр өвчний улмаас хандив цуглуулаад гадагшаа явж байгаа маш олон хүүхэд бий. Гэтэл цөөн хүүхдүүдийг гадагшаа явуулахаас илүү яг мэргэжлийн эмч нарыг гаднаас урьж, Монголд ажиллуулах нь илүү олон хүүхдэд хүрэх боломж нь нээгдэнэ. Иймд Эрүүл мэндийн яам болон ГХЯ хамтран мэдрэлийн өнцгүүдийг суллах хагалгааг судалж, бүрэн эдгэхгүй ч тодорхой хэмжээний сайжруулалт байгаа бол бид аль болох үр дүнтэй сайжруулах тал дээр ажиллах ёстой.

Нөгөө талаар бас дотоодод ажиллаж байгаа эмч нарынхаа чадамжийг нэмэгдүүлж, дотооддоо энэ хагалгааг хийдэг болохын тулд боловсон хүчнээ бэлдэж эхэлье гэж бодож байна. Гэхдээ үүнд цаг хугацаа орно” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд