No menu items!
HomeЭрүүл мэнд"Дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгааныг бүрэн тогтоогоогүй"

“Дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгааныг бүрэн тогтоогоогүй”

-

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг “Хүүхдийн хорт хавдрыг эрт оношилъё” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

-Хүүхдийн хорт хавдрын өвчлөл юунаас болж үүсээд байна вэ?

-Хүүхдийн хорт хавдар нь насанд хүрэгчдэд тохиолддог хорт хавдраас ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой. Элэгний хавдар хүүхдэд тохиолдож болох ч энэ нь насанд хүрэгчдэд тохиолддогоос өөр. Үүнийг мэдэхгүйгээс сүүлийн жилүүдэд насанд хүрэгчдэд тохиолддог хавдар залуужиж байна гэж дүгнээд байгаа нь буруу ойлголт.

Хүүхдэд тохиолддог 16 бүлгийн хорт хавдар байх бөгөөд зонхилон тохиолддог нь цусны хорт хавдар юм. Дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгааныг бүрэн тогтоогоогүй, өндөр хөгжилтэй орнуудын судлаачид шалтгааны 95 хувийг судалсаар байна. 5 хувь нь удамшлын шалтгаантай байж болох юм гэсэн таамгийг дэвшүүлсэн.

-Манай орны хувьд хүүхдэд тохиолддог 16 бүлэг хавдраас хэд нь зонхилон тохиолдож байна?

-Хамгийн тэргүүлэх өвчлөл нь цусны хорт хавдар. Мөн тархи, нүд, бөөрний хавдар, үр хөврөлийн гаралтай хавдар, зөөлөн эдийн хавдар, ясны хавдар тохиолддог. Өдөр хөгжилтэй орон, Монгол, ядуу буурай орнуудад тохиолдож байгаа хавдрын бүтцийн байрлал онцын ялгаагүй. Манай улсад жилдээ 100-120 хүүхдийн хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна.

-Хэрхэн оношлох, эмчлэх вэ?

-Эрт оношилгоо маш чухал. Аль болох эрт оношлох тусам эрсдэл багасна, эмчлэгдэх боломж нэмэгдэнэ.

Хүүхдэд тохиолддог хавдрын үед сонгомол шинж тэмдэг илрэх нь ховор. Томуу томуу төст өвчин, ханиад, хатгаатай андуурагдах магадлалтай байдаг. 0-5 насны хүүхдүүд эрт үедээ хандаж байгаа нь ажиглалтаар анзаарагддаг л даа. Учир нь энэ үед хүүхдэдээ тавих эцэг, эхийн хараа хяналт их байдаг тул эмнэлзүйг эрт анзаардаг. Харин харамсалтай нь өсвөр насныхан хожуу эмнэлэгт ханддаг.

Хавдрын эрсдэл наснаас хамаарна. Эмчилгээ сайн авдаг нь 1-10 нас бөгөөд 70-80 хувьтай эмчлэгддэг. 1-ээс доош болон өсвөр насанд эрсдэлтэйд тооцогддог. Хүүхдийн хавдар химийн эмчилгээнд мэдрэг, үр дүн сайтай байдаг онцлогтой.

Монгол улсдаа эмчлэгдэх боломж өндөр. 100 хүүхэд хавдартай гэж оношлогдоход 5-6 нь гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Бусад тохиолдолд гэр бүл, эцэг, эхийн хүсэлтээр өндөр хөгжилтэй орныг зорьдог.

-Ямар тохиолдолд мэргэжлийн эмч, Өрхийн эмчдээ хандах ёстой вэ?

-Халуурах- Хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдэг нь халтууралт юм. Халдварын шалтгаангүйгээр 14-өөс дээш хоног халуурах юм бол хавдрын эрсдэл, ямар нэгэн цусны хавдрын шинж байх вий гэж сэжиглэх нь зөв.

-Шалтгаангүйгээр ядарч сульдах- Хэт их ачаалал аваагүй үедээ, хэвийн дэглэмтэй үедээ эрт унтах гээд байх, хичээлээ ч хийж чадахгүй байх, ачааллаа даахгүй байх зэрэг шинжүүд удаан хугацаанд ажиглагдаж байвал эмчид хандах хэрэгтэй.

-Цонхийж цайх,

-Шалтгаангүйгээр цусархаг тууралт, хөхрөлт гарах,

-Өглөөгүүр толгой өвдөх, бөөлжих нь 10-аас дээш хоног үргэлжлэх,

-Хэвлийд юм тэмтрэгдэх,

-Гэмтлийн болон бусад шалтгаангйүгээр хөл, гар хавдах зэрэг ерөнхий нийтлэг шинжүүд ажиглагддаг.

-Шалтгаан тодорхойгүй болохоор урьдчилан сэргийлэх боломж гэж ярихад хэцүү. Ийм боломж ер нь хэр байдаг бол?

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ амралт, ачааллыг маш сайн зохицуулах хэрэгтэй. Хүүхдийг стресст оруулахгүй байх, сэтгэл санааны байдлыг нь ажиглах, сайн ярилцах нь чухал. Хавдрын эрсдэл үүсгэдэг вирусын халдваруудаас сэргийлэх, хооллолт, хувцаслалт гээд бүх зүйлийг нь тохируулсаар хүүхдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

“Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд