No menu items!
HomeЭрүүл хүүхэд"Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явах, дэглэм баримтлахгүй байгаагаас томуугийн дэгдэлт үргэлжилж...

“Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явах, дэглэм баримтлахгүй байгаагаас томуугийн дэгдэлт үргэлжилж байна”

-

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг танилцууллаа. 

Иргэдээс хамгийн их ирсэн санал хүсэлтийн тухайд: 

  • Өндөр настай иргэдийг эмнэлэгт дараалалгүй үйлчлүүлэх боломжоор хангах
  • Хавдартай хүмүүст химийн эмчилгээг тухайн орон нутагт нь хийлгэдэг болгож өгөх
  • Эмнэлэгт цаг авах асуудлыг хялбарчилж, иргэдэд хүртээмжтэй болгож өгөх
  • Хүүхдийн эрт илрүүлгийн багцад шинжилгээнүүдийг нэмж өгөх
  • Эрт илрүүлэг зохион байгуулалтгүй байгаа учир анхаарч өгөхийг тус тус хүссэн байна.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хүүхдийн томуугийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасаг сүүлийн гурван сар ачаалал их байгаа. Гэхдээ 1,2-р сартай харьцуулахад үндсэн ачаалал 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх полклиникээр долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжийн тасгаар 1600-1800 хүүхэд үйлчлүүлж байна.

Сүүлийн 7 хоногт томуугийн А хүрээний Н3N2, SARSCOV-2 болон бусад томуу төст өвчний вирусууд орчинд их гэсэн мэдээ байна. Тиймээс хүүхдүүдийн дунд өндөр халуурах шинж тэмдгээр илэрч байгаа томуу, томуу төст өвчин хоёр жилийн өмнөх ковидын үетэй харьцуулахад буурахгүй, үргэлжилж байна.

Магадгүй ковидын дэглэм буурсантай холбоотойгоор ард иргэд тайвширч, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаа зэргээс үүдэж томуугийн дэгдэлт үргэлжилж байж болзошгүй гэж үзэж байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд